Жордано Бруно
Жордано Бруно (1548 - 1600 оны хоёрдугаар сарын 17) буюу Флиппо Бруно нь Доминик шашны бүлгийн лам, гүн ухаантан, математикч, одон оронч хүн байсан ба орчлон ертөнцийн хязгааргүйн онолыг үндэслэгч болон байгалийг шүтэх үзлийг түгээн дэлгэрүүлэгч гэдгээр нь илүү сайн мэдэх билээ.
Жордано Бруно | |
---|---|
Төрсөн огноо | 1548 Нола, Неаполийн ойролцоо |
Нас барсан огноо | 1600 оны хоёрдугаар сарын 17 Рим, Папский муж(одоогийн Итали улс) |
Алдаршсан зүйл | Гүн ухаан, Космологи, |
Нөлөөлөл | Аверроэс, Никола Коперник, Никола Кусанус, Генрих Корнелиус, Марсилио Фичино, Раймонд Лулл, Жованни Пико делла Мирандола, Жиулио Камилло |
Юу нөлөөлсөн | Никола Антонио Стиглиола, Готфрид Вильгельм Лейбниц, Бенедикт Спиноза, Жеймс Жойс, Умберто Эко, Артур Шопенгауэр, Жиоржио Агамбен, Ханс Блюменберг |
Шашны байр суурь | Католик |
Сүмд шавилж байхдаа одон оронч Коперникийн космологийн онол дахь нарны загварыг идэвхитэй судлаж байв.
Бруно "Тэнгэр огторгуй хязгааргүй агаад түг буман од эрхэстэй, тэд нь нарны адил асар хол зайд оршиж, дэлхий тэр однуудын нэг адил бөгөөд нарны аймгийн нэгэн гариг юм. Од болгонд амьдрал байж болох. Мөн нар болон однууд нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэх агаад мэдэгдээгүй шинэ шинэ гаригууд нээгдэхийг үгүйсгэх аргагүй" хэмээн эртний Ромын математикч Николай Кузанскийн онол дээр үндэслэн ""Орчлон ертөнцийн төгсгөлгүйн тухай"" онолоо гаргаж асар том нээлтийн эхлэлийг тавьсан ажээ. Брунод одон орны судлахад Араб Персийн одон орон судлал, эртний Грекийн гүн ухааны Неоплатонизм үзэл ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг талаар хожмоо Английн түүхч Фрэнсис Йейтс /1899-1981/ өгүүлсэн байдаг байна. Бруно мөн математик болон геометрийн ухааныг судалж, геометрийн хэлийг ч бий болгосон гавъяатай юм.
Амьдрал
засварлахФлиппо Бруно Неаполийн ойролцоох Нола тосгонд Жованни Бруно, Фраулизза Саволино нарын гэр бүлд 1548 онд мэндэлжээ. Эцэг нь цэрэг хүн байв. Неапольд боловсрол эзэмшсэн хүү Аугустийн сүмд харьяалалтай болж гэрээр багшилдаг болов. 17 настайдаа Доминикчуудын шашныг дагахаар болж Неаполь дахь сүмд шавилах болж нэрээ Жордано нэрээр солижээ. 1572 онд 24 настайдаа санваартан болж байсан байна. Тэрээр 1576-1583 оны хооронд олон газруудаар явж орчлон ертөнцтэй танилцаж явангаа 35 настайдаа Английн Лондон, Оксфорд хотуудад гүн ухааны чиглэлээр эрдмийн зэргийн ажил эрхэлж цол хамгаалсан байжээ. Бруногийн шинжлэх ухааны таамаглал, онол, үзэл баримтлал зэрэг нь ихэс дээдэс болон тэдний эрдэмтэд ихэд дургүйцэн 1600 оны хоёрдугаар сарын 17-нд төрийн эсрэг ухуулга явуулж, шашны үзлээр ард олны санаа сэтгэлийг өөрийн бодол санааны зүйлээ тулгаж, үл мэдэгдэх утгагүй онолууд тавьсан гэх зэрэг эрүү үүсгэн, ард иргэдийн нүдэн дээр цаазлан хороосон бөгөөд эцсийн амьсгалаа хураахаас өмнө 'Та бүхний гарт байгаа миний бие тамлан зовоогдож оюун санаа минь диваажинд очих агшин хүртэл доромжлогдсоор байх юм байна хэмээн хэлжээ.
Бүтээлүүд
засварлах- De umbris idearum (Paris, 1582) Full Latin text, Giordano Bruno.info: Download;
- Cantus Circaeus (1582) Full Latin text, Giordano Bruno.info: Download; English Translation offered by a US publisher.
- De compendiosa architectura (1582) ;
- Candelaio (1582) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- Ars reminiscendi (1583) ;
- Explicatio triginta sigillorum (1583) ;
- Sigillus sigillorum (1583) ;
- La Cena de le Ceneri (Le Banquet des Cendres) (1584) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- De la causa, principio, et Uno (1584) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- De l'infinito universo et Mondi (1584) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- Spaccio de la Bestia Trionfante (L'expulsion de la bкte triomphante) (London, 1584), allйgorie oщ il combat la superstition Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- Cabala del cavallo Pegaseo- Asino Cillenico(1585) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- De gl' heroici furori (1585) Full Italian text, Giordano Bruno.info: Download;
- Figuratio Aristotelici Physici auditus (1585) ;
- Dialogi duo de Fabricii Mordentis Salernitani (1586) ;
- Idiota triumphans (1586) ;
- De somni interpretatione (1586) ;
- Animadversiones circa lampadem lullianam (1586) ;
- Lampas triginta statuarum (1586) ;
- Centum et viginti articuli de natura et mundo adversus peripateticos (1586) ;
- Delampade combinatoria Lulliana (1587) ;
- De progressu et lampade venatoria logicorum (1587) ;
- Oratio valedictoria (1588) Full Italian version, Giordano Bruno.info: Download;
- Camoeracensis Acrotismus (1588) ;
- De specierum scrutinio (1588) ;
- Articuli centum et sexaginta adversus huius tempestatismathematicos atque Philosophos (1588) ;
- Oratio consolatoria (1589) Full Italian version, Giordano Bruno.info: Download;
- De vinculis in genere (1591) Full Italian version, Giordano Bruno.info: Download;
- De triplici minimo et mensura (1591) ;
- De monade numero et figura (Francfort, 1591) ;
- De innumerabilibus, immenso, et infigurabili (1591) ;
- De imaginum, signorum et idearum compositione (1591) ;
- Summa terminorum metaphisicorum (1595) ;
- Artificium perorandi (1612) ;
- Jordani Bruni Nolani opera latine conscripta, Dritter Band 1962 / curantibus F. Tocco et H. Vitelli
Холбоос
засварлах- Bruno's works: text, concordances and frequency list (Italian only)
- Writings of Giordano Bruno
- Bruno's Latin and Italian works online: Biblioteca Ideale di Giordano Bruno
- Complete works of Bruno as well as main biographies and studies available for free download in PDF format from the Warburg Institute and the Centro Internazionale di Studi Bruniani Giovanni Aquilecchia
- Official site of Giordano Bruno's 'followers'