Жон Ирвинг

Америкийн зохиолч

Жон Уинслоү Ирвинг нь (* 1942 оны 3-р сарын 2-нд Eксетер, Нью-Хэмпшир хотод төржээ.) АНУ- ын хамгийн алдартай зохиолч юм. "Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? /The World According to Garp" хэмээх роман нь амжилт олох хүртэл тэрээр хөл бөмбөг тоглонгоо газрын самар заран, зөөгч хийж, Америкийн Их Сургуулиудын бөхийн багийг дасгалжуулдаг байжээ. Энэ хүртэл түүнд зохиолоо бичихэд нь өдөрт ердөө хоёрхон цаг л олдож байв. 2000 онд Жон Ирвинг "Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules" зохиолоороо "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Түүнийг 2001 онд "American Academy of Arts and Letters" гишүүнээ болгосон байна. Түүний зохиолууд нь өдгөө 35 хэлээр орчуулагджээ.

Жон Ирвинг 2010.09.14- д Кёльн хотноо

Амьдралын зам засварлах

Тэрээр Жон Уоллас Блант нэртэйгээр хорвоод мэндэлжээ. Түүний эцэг нь байлдааны онгоцны нисгэгч байсан бөгөөд 1996 онд насан эцэслэв. Жон Ирвингийн ээж Хелен Францис Уинслоү нь сувилагч байсан бөгөөд хүүгээ төрөхөөс нь өмнө нөхрөөсөө салсан байна. Ээж нь 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хойд аав Коллин Ф. Н. Ирвинг Оросын түүхийн профессор бөгөөд түүнийг 6 настайд нь үрчлэн авч өөрийн овгоо өгсөн юм. 14 настайгаасаа Жон бөх барилдаж, зохиол бичиж эхлэв. Гэвч тэрээр Дислексия өвчин буюу унших /зөв бичих доголдолтойн улмаас сургууль дээрээ ихээхэн асуудалтай байлаа. Тэрээр 19 настайдаа хэдийнэ юу хийхийг хүсч буйгаа мэдэж байлаа: Бөх барилдах болон роман бичих. (Ишлэл: „Бичих бол барилдахтай адил. Зохиол бичихэд ч бас хичээл зүтгэл болон техник шаардлагатай. Аливаа зохиолыг бичихдээ дайсан уруугаа довтлох мэт дайрах ёстой. Барилдсaнаар би төвлөрч сурсан. Чухал бус зүйлүүдийг орхих тэр хонгилын үзүүрийн гэрлийг бөх надад харуулсан. Бөх барилдсанаар би өөртөө итгэх болон өөртөө шударга байх хоёрын ялгааг мэдсэн. Чи дээд зэргийн бэлтгэлтэй, соргог байж, юу чадахаа мэдэх ёстой. Гэхдээ өөрийгөө ялагдашгүй гэж бодож болохгүй. Эс тэгвээс чи урьд нь 10 удаа ялж байсан өрсөлдөгчдөө ч ялагдах болно.“)

Ирвинг Питтсбургийн Их Сургуульд 1961 оноос эхлэн Английн уран зохиолоор сурч эхэлсэн бөгөөд 1962/64 онуудад буюу 2 семестр Вена хотноо суралцаж байхдаа анхны романыхаа сэдвийг олжээ. Түүний өрөө нь хүйтэн байдаг байсан тул тэрээр амьтны хүрээлэн, цайны газруудаар цагаа өнгөрүүлэн, мотоциклоор давхиж, Гюнтер Грассын Тугалган бөмбөр /The Tin Drum романыг уншин, онгод орж Баавгайг сулла! /Setting Free the Bears хэмээх анхны номоо бичсэн нь 1968 онд хэвлэгдсэн байна. Венаас буцаж ирээд Ирвинг Нью-Хэмпшир Их Сургуульд элсэн орж, 1965 онд бакалавр зэрэгтэй төгсчээ. 1967 онд мастерын зэргээ Айовагийн Их Сургуульд хамгаалан Вермонтын нэгэн коллежид багшилж байлаа.

Тэрээр 3 дахь романаа хэвлүүлснийхээ дараа хэвлэлийн газар нь түүнийг хангалтгүй дэмжиж байна хэмээн үзэж, дараагийн Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? романаа өөр хэвлэлийн газарт хэвлүүлсэнээр түүний амжилтын гараа эхлэв. Уг романд зохиолч Т. С. Гарп болон түүний ээжийн талаар өгүүлдэг. Энэхүү роман нь асар их амжилт авчирсанаар Ирвинг багшлахаа болин зөвхөн зохиолоо бичих боломжтой болжээ.

Гарп ертөнцийг хэрхэн харсан бэ? хэмээх романаас бусад зохиолуудыг нь герман хэлнээ Diogenes Verlag эрхлэн гаргасан байна. Rowohlt Verlag тус романыг герман хэлнээ анхлан хэвлэж байсан бол 2012 онд Diogenes Verlag тус романыг хатуу хавтастай хувилбараар мөн хэвлүүлжээ.

1998 онд бичсэн 1 жил бэлэвсэрсэн нь хэмээх романаас нь сэдэвлэн бичсэн түүний анхны Чимээ гаргахгүйг хичээдэг нэгэн чимээ нэртэй хүүхдийн ном 2003 онд хэвлэгджээ. Уг номын зургийг германы зохиолч, зураач Татьяна Хауптман зурсан байна.

Тэрээр анхны эхнэрээсээ 2 хүүтэй бөгөөд 39 насандаа гэр бүлээ цуцлуулж, 1987 онд ахин гэрлэн бага хүү нь мэндэлжээ. Жон Ирвинг Вермонт болон Канадaд ээлжлэн амьдардаг.

Зохиолын сэдэв засварлах

Тэрээр Чарльз Диккенс болон Гюнтер Грасс нарын уран зохиолыг үлгэр дууриал болгодог.

Баримтат кино засварлах

2012 онд Ирвингийн 70 насны ойн өмнөх өдөр түүний амьдралын тухай Жон Ирвинг - тэр дэлхийг хэрхэн хардаг вэ? хэмээх Германы баримтат кино гарчээ.

Зохиолууд засварлах

Романууд засварлах

Бусад номууд засварлах

Кино засварлах

Гарп ертөнцийн хэрхэн харсан бэ? кинондоо Ирвинг сургуулийн багийг удирддаг шүүгчийн туслах дүрийг, Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо кинонд гал тэрэгний өртөөний зохицуулагчийн дүрийн тус тус бүтээсэн байна.

Шагнал, өргөмжлөл засварлах

  • 1980: National Book Award-ыг Гарпын нүдээр ертөнцийг харах нь /The World According to Garp романаараа,
  • 1999: NBR Award-ыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо,
  • 2000: Oскарын шагналыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо,
  • 2000: Golden Satellite Award-ыг "Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол" төрөлд Бурхны бүтээл ба чөтгөрийн оролцоо /The Cider House Rules зохиолоороо тус тус хүртжээ.

Нэмж унших засварлах

  • Хартмут Браун: Literatur als Zerrspiegel. Metafiktion in den Romanen von John Irving. Der Andere Verl., Oснабрюк 2004, ISBN 3-89959-197-6.
  • Барбара Синик: Die sozialkritische Funktion des Grotesken. Analysiert anhand der Romane von Vonnegut, Irving, Boyle, Grass, Rosendorfer und Widmer. Майны Франкфурт u. a.: Lang 2003. (= Wiener Beiträge zu Komparatistik und Romanistik; 12) ISBN 3-631-50649-X.
  • Элке Вайс: John Irving und die Kunst des Fabulierens. Майны Франкфурт u. a.: Lang 2002. (= Bremer Beiträge zur Literatur- und Ideengeschichte; 37) ISBN 3-631-38889-6.
  • Жон Ирвинг: Сэтгэлийн найз бүсгүй. Барилдах болон зохиол бичих нь. Цюрих: Diogenes Verlag 2002, ISBN 3-257-23308-6.

Холбоос засварлах