Жыюань

оны цол (1264-1294)
(Жи Юань-с чиглүүлэгдэв)

Жыюань (хятадаар:至元, пиньинь галиг:Zhì yuán) хэмээх оны цол нь Их Монгол Улсын Хубилай хааны 2 дахь, Их Юань улсын Тогоонтөмөр хааны анхны оны цол юм. Тус цолыг 1264 оны 8 сараас 1294 дуустал 31 он, 1335-1340 он дуустал 6 жил хагасын хугацаа нийт 37 жил Монголын эзэнт гүрэн даяар хэрэглэж байсан оны цол юм.

Хубилай сэцэн хаан
Тогоонтөмөр ухаант хаан

Цаг тооны бичиг

засварлах
Сэцэн хааны Жыюаний жилүүд (1264-1294)
Жыюань 1-р он 2-р он 3-р он 4-р он 5-р он 6-р он 7-р он 8-р он 9-р он 10-р он
Нийтийн тоолол 1264 1265 1266 1267 1268 1269 1270 1271 1272 1273
Дорнын зурхай Хөх хулгана Хөхөгчин үхэр Улаан бар Улаагчин туулай Шар луу Шарагчин могой Цагаан морь Цагаагчин хонь Хар бич Харагчин тахиа
Жыюань 11-р он 12-р он 13-р он 14-р он 15-р он 16-р он 17-р он 18-р он 19-р он 20-р он
Нийтийн тоолол 1274 1275 1276 1277 1278 1279 1280 1281 1282 1283
Дорнын зурхай Хөх нохой Хөхөгчин гахай Улаан хулгана Улаагчин үхэр Шар бар Шарагчин туулай Цагаан луу Цагаагчин могой Хар морь Харагчин хонь
Жыюань 21-р он 22-р он 23-р он 24-р он 25-р он 26-р он 27-р он 28-р он 29-р он 30-р он 31-р он
Нийтийн тоолол 1284 1285 1286 1287 1288 1289 1290 1291 1292 1293 1294
Дорнын зурхай Хөх бич Хөхөгчин тахиа Улаан нохой Улаагчин гахай Шар хулгана Шарагчин үхэр Цагаан бар Цагаагчин туулай Хар луу Харагчин могой Хөх морь
Ухаант хааны Жыюаний жилүүд (1335-1340)
Жыюань 1-р он 2-р он 3-р он 4-р он 5-р он 6-р он
Нийтийн тоолол 1335 1336 1337 1338 1339 1340
Дорнын зурхай Хөхөгчин гахай Улаан хулгана Улаагчин үхэр Шар бар Шарагчин туулай Цагаан луу

Нэрний утга

засварлах

Жыюань гэх үг нь Их үүсгэлт, Ихийн туйлд хүрэх гэсэн утгийг агуулж байдаг. Түүхийн ном сударт ихэвчлэн орчуулахгүйгээр хэрэглэдэг.

Холбоотой өгүүлэл

засварлах
Өмнөх
Жунтун
Юань улсын оны цол
1264 оны 8 сараас - 1294 он
Дараах
Юаньжэнь
Өмнөх
Юаньтун
Юань улсын оны цол
1335 он - 1340 он
Дараах
Жыжөн