Жерри Рэй Лукас (Англи: Jerry Ray Lucas; 1940 оны гуравдугаар сарын 30, Охайо, Мидлтауне) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин.

«Охайо Стэйт Баккайстаа» Үндэсний коллежийн АШТ-д түрүүлгэхэд онцгой байсан Лукас хувьдаа бүхий л шагналыг түүхийн сацуу 1962 оны драфтаар тухайн үеийн бүс одоогийн тэргүүн сонголтоор «Цинциннати Роялзад» (Сакраменто Кингз) элссэн. Энд тэрээр 1965 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор алдаршсан ба самбарын үзүүлэлтээ дунджаар бараг 20.0-д барьж байжээ.

«Нью-Йорк Никсийг» төв Уиллис Рид бэртлээс эргэн ирсэн ч аваргын төлөө дайралт хийдэг 1972-1973 онд Лукас талбайд түүнээс илүү минут өнгөрүүлсэн байдаг бөгөөд самбарын хамгаалалтаасаа гадна довтолгооны найруулгад ихээхэн оролцсон давуу талтай байсан гэдэг. Тухайн жилд аваргалсанаар Лукасын хувьд Олимп, НБА, коллеж, ахлах сургууль гээд бүгдийнх нь түрүү авсан анхны америк тоглогч болсон түүхтэй. Дараа жилдээ дахин дайралт хийгээд бүсийн шувтаргад бүтэлгүйтээд тэр зодог тайлсан юм.

Самбарын үзүүлэлтээрээ Уилт Чемберлен, Билл Расселл, Боб Петтитийн удаад Лукас түүхэнд жагсдаг.

Лавлах холбоос

засварлах

Гадны холбоос

засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.