Жереми Эванс (Англи: Jeremy Evans, 1987 оны аравдугаар сарын 24-нд Арканзас мужийн Кроссетт хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Юта Жаз багийн хүчний довтлогч юм. Эванс Баруун Кентаккигийн (20062010) коллежоос драфтад оролцон №55 Юта Жаз багт ирсэн. Эванс коллежийн Хиллтопперс багт тоглож байхдаа тоглолт бүрт дунджаар 63.9 хувьтай довтолсон буюу 10-аас дээш оноо авч, 224 хаалт тавьсан үзүүлэлтээрээ багийнхаа бүх цаг үеийн шилдгээр тодорч байв.[1] Харин НБА-д ирээд жигд тоглолтоо үзүүлсээр 2012 оны Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд багийн анд Гордон Хэйуордын дээгүүр тохож үзэгчдийн санал асуулгаар (29%) түрүүлсэн билээ.[2]

Жереми Эванс 2018

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 206 см
  • Жин — 88 кг
  • Өмсгөлийн дугаар — 40

Эшлэл засварлах

  1. Game starts at: 7:00 p.m. MST (2010-10-03). "Utah Jazz: Second-round pick Jeremy Evans stands out with athleticism and hoops IQ". Deseret News. Retrieved 2010-11-18.
  2. Iman Shumpert out of dunk contest

Холбоос засварлах