Жерар Депардьё
Жерар Ксавье Марсель Депардьё (Франц: Gérard Xavier Marcel Depardieu, 1948 оны арванхоёрдугаар сарын 27-нд Шатору хотод төрсөн) — Францын жүжигчин.
Жерар Депардьё Gérard Depardieu | ||
Жерар Депардьё 2010 онд | ||
Бүтэн нэр | Жерар Ксавье Марсель Депардьё | |
Иргэншил | Франц Орос | |
Төрсөн огноо | 1948 оны 12 сарын 27 | |
Төрсөн газар | Шатору, Эндр, Франц | |
Танил үе | 1965—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Алтан бөмбөрцөг» (1991) «Сезар» (1981, 1991) |
Депардьё гол дүр бүтээсэн «Нэвтрэх бичиг» (1990) киногоор «Алтан бөмбөрцөг» хүртэж, «Сирано де Бержерак» (1990) киногоор «Оскарт» дэвшиж байв.
Намтар
засварлахФранцын нэрт жүжигчин тэрээр жирийн тариачны гэр бүлд төрсөн бөгөөд эцэг нь уншиж, бичиж чаддаггүй нэгэн байв. Тэднийх Жерараас гадна таван хүүхэдтэй байсан тул гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахад туйлын хүнд байлаа. Ядуу, анхаарал халамж сул, ярилцах хүн байдаггүйгээс Жерар хэл ярианы асуудалтай болжээ. Жерар ярихдаа ээрдэг болсноор хүмүүсээс дөлөх болж, улмаар энэ асуудал түүнийг сургуулиа хаяхад хүргэсэн байна.
Сургууль завсардсаныхаа дараа тэрээр төрөлх хотынхоо нэгэн хэвлэлийн газар эх бэлтгэгчээр ажиллаж, дараа нь боксоор сонирхон хичээллэх болсон байна. Гэвч насанд хүрээгүй Жерар гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдож, цагдаагийн газрын хараа хяналтанд байх болжээ. Хожим санамсаргүй жүжигчний дамжаанд суралцснаар түүний авъяас тодорсон байна.
Лавлах холбоос
засварлахЦахим холбоос
засварлахЗагвар:1976-2000 оны Сезар шагналтан (эрэгтэй гол дүр — драм)