Женев нуур
Женев нуур буюу Леман (Франц: Lac Léman, Le Léman, Lac de Genève) нь Альпийн нуруун дахь хамгийн том нуур, Балатон нуурын араас орох Төв Европын 2 дахь том нуур юм. Швейцар, Франц улсын хил дээр байрладаг бөгөөд нуурын нийт талбай 582 км², далайн түвшнээс 372 метр өндөрт оршдог бол хамгийн гүн нь 344 метр, дундаж гүн 154 метр ажээ. Нуурын урт 73 км орчим, хамгийн өргөн хэсэгт 14 км хүрдэг байна. Нуур тэргэл сар хэлбэртэй бөгөөд Том нуур (Франц: Grand Lac) ба Бага нуур (Франц: Petit Lac) гэж хоёр хуваагддаг байна.
Женев нуурын умард эргээр Швейцарын ривьера хэмээх өндөр үнэтэй тансаг амралтын газрууд байрладаг.
Нуурын ус нь маш цэвэр боловч хүйтэн тул зөвхөн 7-8 сард сэлж болдог. Нуурын эрэг нь өвс ургамал бүхий, эсвэл зассан байдаг. Жуулчдын сонирхлыг нуурын эрэг гэхээс илүү цэвэр агаар, дулаан зөөлөн цаг уур татдаг байна (зуны цагт +32..+36 °C, хүрдэг боловч халуун мэдрэгддэггүй байна).