Жаргалсайханы Чулуунбат
Жаргалсайханы Чулуунбат нь эрэгтэй чөлөөт бөх барилдааны 120 кг жингийн Азийн наадмын мөнгөн медаль (2010), ААШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальт, Монгол улсын тамирчин, монгол бөх барилдааны улсын начин цолтон, 1984 оны 12 сарын 3-нд Монгол улс (БНМАУ)-ын Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төржээ. 1998 оноос бөх барилдах болсон.
тамирчны тухай | |||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1984 оны 12 сарын 3 | ||||||||||||||||||||||||
Төрсөн газар | Монгол улсын Баянхонгор аймгийн Бууцагаан сум | ||||||||||||||||||||||||
Биеийн өндөр | 184 см | ||||||||||||||||||||||||
Улс, орон | Монгол (МУ) | ||||||||||||||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх барилдаан | ||||||||||||||||||||||||
Хураасан медаль
|
Амжилт
засварлахОлимпын наадам
засварлахЖаргалсайханы Чулуунбат Лондоны олимпод ороод, Сенегалын Малал Ндиайе (1-0, 2-0)-г оноогоор ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын олимп, дэлхийн аварга Билял Махов (6-0, 1-2, 0-1)-т оноогоор ялагдсан. Тус олимпод түрүү үзүүрт үлдсэн 2 бөх хожим сэргээшийн шинжилгээнд бүдэрч медалиа хураалгасан тул Чулуунбат огшиж 5-р байр эзэлсэнд тооцогджээ. Мөн 2016 оны зуны олимпын наадамд оролцож, тус олимпоос алт, хүрэл медаль тус тус хүртсэн Туркийн Таха Акгүл, Беларусийн Ибрахим Сайдау нарт ялагдаж тэмцээнээ дуусгав.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
засварлахЧулуунбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа 5-р байр (2011, 2015), нэг удаа 7-р байр (2014) эзэлжээ.
Улсын наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Сумъяабэйсээр дөрөв, улсын харцага Д.Батболдоор тав давж
"Монгол улсын начин" цолыг хүртсэн. |
1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2005 | Баянхонгор аймгийн баяр наадамд улсын начин Б.Баянжаргалаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
Цахим холбоос
засварлах- Дэлхийн бөх барилдааны сан: Жаргалсайханы Чулуунбат
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.