Жаншинь хаан (хятадаар:彰信可汗) (?-839) бол Уйгурын хаант улсын 12 дахь хаан юм. 833-839 оны хооронд хаан сууринд заларч байсан. 833 онд төрийн эргэлт гаргаж, Жаоли хааныг хөнөөж, хаан болсон. Жаншинь хааны жинхэнэ нэр нь ᠋᠋Ху тегин. Хаан суухдаа Ай дэнли луогү чюймомишихэ жюлю пижя хаан (愛登里囉汩沒密施合句錄毗伽可汗) буюу Ай Тэнридэ Күт Болмыш Алп Күлүг Билгэ Хаган цолтой сууринд заларч, Вэньзун хаан зарлиг буулгаж Жаншинь хаан (彰信可汗) гэж өргөмжилжээ. 839 онд Уйгурын сайд Жюэлуоү бослого гаргаж, Жаншинь хааныг хороож, Касар хааныг сэнтийд залсан.

Өмнөх
Жаоли хаан
Уйгур улсын хаан
833-839
Дараах
Касар хаан