Жанчивын Оюунгэрэл
Жанчивын Оюунгэрэл (1955 онд Улаанбаатарт төрж, 2020 оны 10 сарын 28-нд Германд нас барсан) нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэй, Петровис группийг үүсгэн байгуулсан хүн юм.
Оюунгэрэл 1963 онд Улаанбаатар хотын 1-р дунд сургуульд элсэн орж, 1973 онд төгсөөд МУИС-ийн математикийн ангид шалгалт өгч тэнцсэн. Улмаар гадаадад суралцуулах шалгалтад тэнцсэнээр Эрхүүд 1 жил орос хэлний бэлтгэл анги, Москва хотын И.М.Губкиний нэрэмжит Их сургуулийг нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцан, 1979 онд төгсчээ.
1979-1982 онд Улаанбаатар хотын Нефть хангамжийн баазад нягтлан бодогч-мэргэжилтэн, 1982-1990 онд Тээврийн яамны Нефть Хангамжийн Удирдах газарт ахлах эдийн засагч, 1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос нас барах хүртлээ “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллажээ.
Оюунгэрэл 2019 онд дэлгэцнээ гарсан "Шарк танк Монгол" цувралын 2-р улиралд шүүгч-хөрөнгө оруулагчаар ажилласан.