Жанни Инфантино
Жиованни Винченцо "Жанни" Инфантино (Итали: Giovanni Vincenzo "Gianni" Infantino; 1970 оны 3 дугаар сарын 23-нд Швейцарын Вале кантоны Бригт төрсөн) - Олон улсын спортын зүтгэлтэн, ФИФА-гийн 9 дэх Ерөнхийлөгч (2016 оноос), хуульч мэргэжилтэй. Швейцар болон Италийн иргэншилтэй.
Инфантино Швейцарын өмнөд хэсэгт төрсөн, итали гаралтай хүн. Швейцарын Фрибургийн Их сургуульд (University of Fribourg) сурч өмгөөлөгч мэргэжилтэй болсон. Итали, франц, германаар чөлөөтэй ярьдаг бөгөөд англи, испани, араб хэлний мэдлэгтэй.
Инфантино 2000 оны 8 дугаар сараас хойш Европын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байгаа; Түүний ур чадвар нь хууль эрх зүй, арилжааны асуудал, мэргэжлийн хөлбөмбөгийн асуудлуудыг багтаасан болно. 2009 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн ФИФА-гийн ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ УЕФА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өмнө нь тэрбээр УЕФА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хууль зүйн газрын даргаар (2007-2009), УЕФА-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр (2007 оны 2-р сараас 5-р сар хүртэл), УЕФА-ийн эрх зүй, лицензийн хэлтсийн даргаар (2004-2007 оны 1-р сар) ажиллаж байсан.
2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тэрбээр ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ (хоёр дахь шатны санал хураалтад 207 санал авах боломжтойгоос 115 санал авсан).
2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ФИФА Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.
2020 оны 1 дүгээр сарын 10-нд Олон улсын Олимпын хорооны гишүүнээр мөн сонгогдсон.
Италийн "Интер-Милан" хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмждэг.
Ливан гаралтай Лине Аль-Ашкар гэж бүсгүйтэй гэрлэж, 4 хүүхэдтэй болсон.