Жамель Деббуз
Жамель Деббуз (Англи: Jamel Debbouze; 1975 оны зургаадугаар сарын 18; Парис) — Марокко гаралтай Францын жүжигчин, элэглэгч, продюсер.
Жамель Деббуз Jamel Debbouze | ||
Жамель Деббуз 2010 онд | ||
Иргэншил | Франц Марокко | |
Төрсөн огноо | 1975 оны 6 сарын 18 | |
Төрсөн газар | Парис, Франц | |
Танил үе | 1992—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, элэглэгч, продюсер |
Радио, телевизийн Nova нэгтгэлийн шоумен Деббуз 1995—1998 онд телевизийн салбартаа гялалзсан тул «Амели» (2001), «Астерикс, Обеликс: Клеопатра» (2002), «Анжел-А» (2005) зэрэг олон улсад танигдсан кинонуудад уригдах замаа засчээ. «Эх орончид» (2006) киноны гол дүрээр Каннын наадамд шилдэгээр шалгарсан.[1]
Деббуз 14 настайдаа төмөр зам дээр тоглож байгаад осолдож метронд баруун гараа тасдуулсан цагаасаа хойш баруун ханцуйгаа халаасандаа хийдэг зуршилтай болжээ. Сэтгүүлч Мелисса Тёрьотой 2008 онд гэрлэсэн.
Гадны холбоос
засварлах Commons: Жамель Деббуз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Лавлах холбоос
засварлах- ↑ "Festival de Cannes: Days of Glory". festival-cannes.com. Татаж авсан: 2009-12-13.