Жадамбын Нэхийт

Жадамбын Нэхийт (1914 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн-1983 онд нас барсан) - БНМАУ-ын Улсын баатар хилчин.

Жадамбын Нэхийт
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн
  • 1934-36 онд Булган аймгийн Цагдан сэргийлэхэд цагдаа.
  • 1936-39 онд Эрдэнэцагааны отрядад цэрэг, бага дарга, жагсаалын дарга,
  • 1939-53 онд хилийн 5, 6, 24-р отрядод заставын дарга, сумангийн туслах, сумангийн дарга,
  • 1953-77 онд УБ-ын нисэх онгоцны буудлын байцаан өнгөрүүлэх, Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн даргаар ажиллажээ.

1940-52 он нь Монгол Улсын баруун хилд Осман, Гоминданы дээрэмчдийн цуст халдлага, дээрэм тонуул, зэвсэгт түрэмгийлэл идэвхижин өрнөсөн, оршин суугчид хилчдийн хувьд амь өрссөн жилүүд байв. Хилийн мөргөлдөөн, дээрэм тонуулгүй өдөр тун цөөн байсан, хүнд хэцүү он жилүүдэд улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, олон удаагийн тулгаралт, байлдаануудад дайсны гүнд тагнуул хийхэд оролцон, өөрийн хатан зориг, тэвчээр хатуужил, онцгой тайван байдал, мэдрэмжээрээ ямагт ялан дийлж байв. 30 гаруй байлдаан, тулгаралтад орсны заримаас нь дурдвал:

  • 1944 оны намар Гоминданы хороо цэрэгтэй заставын давуу хүчээр байлдсан
  • 1945 онд Ховдын Булганы чиглэлээр довтолсон Гоминданы ихээхэн хүчний эсрэг 2 салаа цэргийн хүчээр 3 хоног хориглон байлдсан
  • 1947 оны 5-р сард Байтагбогдод Гоминдан, Османы 500 гаруй дайсанд цөөхүүлээ бүслэгдэн, дайсанд ихээхэн хохирол учруулж гарсан
  • 1947.6.9-д Гоминданы 100 гаруй цэрэг Улиастайгаар довтолоход сөрөг давшилт хийн бут цохьсон
  • 1948.6.2-д Мэргэн ууланд байлдсан г.м. үргэлжилнэ.

Түүнийг удирдаж явсан отрядын дарга Ш.Зонров: “1950 он дуустал Осман, Гоминданы дээрэмчидтэй явуулсан тэмцэлд Ж.Нэхийтийн удирдлага, бие оролцоогүй тийм тулалдаан бараг байхгүй. Тэр дайсантай тулалдахдаа айхыг мэддэггүй баатарлаг зоригтой” гэсэн бол мөн түүнийг удирдаж явсан Бямбаа “. . . Баатарлаг гавъяатай, аймшиггүй ганболд зүрхтэйгээр тэмцэж явсанд түүний гавъяа нь байдаг юм” гэгчлэн тодорхойлжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • АИХТ-ийн 1962.7.13-ны 138-р зарлигаар Улсын баатар цол олгосон.
  • Сүхбаатарын одон
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон
  • Байлдааны гавьяаны одон
  • “Алтангадас” одон
  • “Онц ба Хүндэт хилчин”
  • Байлдааны ба ойн медалиудаар шагнагдсан, ХТАЗ, хошууч юм.

Гэгээн дурсгал

засварлах

Монгол Улсын Засгийн Газрын 1998.9.9-ий 169-р тогтоолоор олон жил алба хааж байсан Сэлэнгэ аймаг дахь хилийн шалган нэвтрүүлэх отряд /0101-р анги/-ыг түүний нэрэмжит болгожээ.