Жадамбын Баваасан
Жадамбын Баваасан (1899-1924) нь Монголын хувьсгальч, төрийн зүтгэлтэн байв.[1][2]
Намтар
засварлах1922 онд Монгол Ардын Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо байгуулагдаж, 2-р сард анхны хурлаа хийхэд Элбэгдорж Ринчино гишүүнээр сонгогдсон бөгөөд түүнтэй хамт сонгогдсон бусад гишүүд тодорхойгүй. Харин 1923 оны 2-р сард Улс Төрийн Товчооны 5 гишүүн нь Солийн Данзан, Баваасан, Ажвагийн Данзан, Балингийн Цэрэндорж, Элбэгдорж Ринчино нар байв. Тэр үед УТТ-ны 5 гишүүн, 5 орлогч гишүүн, мөн Намын Төв Хорооны 10 гишүүн, 10 орлогч гишүүн, нийт 30 хүн Монгол Ардын Намын дээд удирдлагад байжээ[3]
Баваасан 1923-24 онд Засгийн газрын нарийн бичгийн дарга,[2] 1922-1924 онд Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад МАН-ын 3-р их хурлын үеэр Солийн Данзангийн хэрэгт холбогдож, 1924 оны 8 сарын 30-ны шөнө хамтдаа цаазлуулсан. [1]
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Alicia J. Campi, The political relationship between the United States and Outer Mongolia 1915-1927:the Kalgan consular records, vol.2, Indiana University, 1987, p. 401
- ↑ 2.0 2.1 CHIEFS OF THE CABINET OFFICE, Cabinet Office of the Government of Mongolia, Retrieved 2013-01-24 (Memento 10. Есдүгээр сар 2012 цахим архивт) Архивлагдсан 2012-09-10 at the Wayback Machine
- ↑ [Japan] Ermu Boshi, Renqinuo and the Mongolian Revolution, Husler Translation, Mongolian Information 2003, Issue 4