Ажвагийн Данзан
Япон хэмээх Ажвагийн Данзан (1895—1932) нь 1923 оны 1 сарын 12-ноос 1924 оны 8 сарын 31-нд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн.
Тэрээр 1895 онд Түшээт хан аймгийн нутагт, малчны гэрт төрсөн бөгөөд 1916 онд Японоор аялж байсан учир, Солийн Данзангаас ялгах "Япон Данзан" гэх хочтой болжээ.
Данзан 1921 онд Монгол Ардын Намд элсэж, 1922-1923 онд Төв хорооны дэд дарга, 1923-1924 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон байсан. 1924-1925 онд дахин дэд даргаар ажиллаж байгаад ЗХУ (1925-1926), Хятад (Бээжин, Шанхай, Тяньжинь, Наньжин, Харбин, 1926-1928)-д дипломат ажлаар томилогдон сууж байлаа. 1929-1931 онд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байгаад 1932 онд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэгдэн баривчлагджээ. Данзан шүүх хурлаа хүлээж амжилгүй, 1932 онд шоронд нас нөгчсөн юм.