Есүнгэ
Есүнгэ бол Чингис хааны дүү Хасарын хоёрдугаар хөвгүүн юм. Чингисийн чулууны бичээст нэр дурдагдсанаар түүхэнд нэр нь үлджээ. Есүнгэ нь Өгэдэй хааны үед ах Егүг залгамжлаад, Хасарын угсааныхныг захирах болсон. 1257-1260 оны хооронд Мөнх хааныг дагалдан Сүн улстай цэрэг удирдан байлдаж байсан. Мөнх хааныг нас барсны дараа Хубилайг дагаж, түүнийг хаан ширээнд өргөмжлөхөд байлцсан. Хубилай хаан, хожим байлдан ялсны дараа түүнд ван цол, алтан тамга хүртээжээ. Тэрээр их өндөр насалсан.