Египетийн анхдугаар династ

Эртний Египетийн анхдугаар династ (Анхдугаар хаант улс) нь Еипетийг нэгтгэн захирч байсан 11 фараоны үеийг хэлдэг бөгөөд Дээд болон Доод Египетийг нэгтгэсэн гэгдэх Нармер фараонаар энэ үе эхэлдэг.[1] Анхдугаар династ нь Египетийн эхэн үеийн династуудын эхлэл болдог байна. Энэ үед Египетийн төр засаг Тинист төвлөрч байв.

Египетийн анхдугаар династ
МЭӨ 3100–МЭӨ 2900
Нармерийн хавтан (МЭӨ 3200–3000 оны орчим)
Нармерийн хавтан (МЭӨ 3200–3000 оны орчим)
НийслэлТинис
Нийтлэг хэлЕгипет хэл
Шашин
Египетийн эртний шашин
Төр засагХэмжээгүй эрхт хаант засаг
Түүхэн эринХүрэл зэвсгийн үе
• Байгуулагдсан
МЭӨ 3100
• Мөхсөн
МЭӨ 2900
Өмнө нь
Дараа нь
Династийн өмнөх үеийн Египет
Египетийн хоёрдугаар династ

Анхдугаар династын оршиж байсан цаг үе нь судлаачдын дунд одоог хүртэл маргаантай байдаг. Анхдугаар династ нь МЭӨ 30 юмуу 34-р зууны үед байгуулагдаж хүрэл зэвсгийн эхэн үед мөхсөн байдаг. 2013 онд хийгдсэн цацраг идэвхт нүүрстөрөгчийн шинжилгээгээр Анхдугаар династын эхлэл буюу Нармерийн хаан ширээн заларсан онг МЭӨ 3100 он буюу зуунаар авч үзвэл МЭӨ 3218–3035 он (95%-н магадлалтай) гэж тогтоогоод байгаа юм. [2]

Анхдугаар династын тухай тэмдэглэл маш цөөн тооны дурсгалын зүйлс дээр үлдэж хоцорсон бөгөөд хаадын нэрийг сийлсэн Нармерийн хавтан, Нармерийн мунын толгой, Дэн болон Кагийн хаадын нэрс зэрэг цөөн хэдэн дурсгалын зүйлс л одоо үед хадгалагдан иржээ. [3] [4] [5] Палермогийн чулууг эс тооцвол эртний Египетийн эхний хоёр династийн тухай тэмдэглэн үлдээсэн сурвалж байдаггүй. Манетогийн "Aegyptiaca" гэх сурвалж нь археологийн болон бусад түүхэн сурвалжуудтай зөрөлддөг бөгөөд Мането Анхдугаар династын 9 хаадыг дурдсанаас ганц л бусад бусад сурвалжтай таардаг бөгөөд дээр дурдсан есөн хааны дөрвийнх нь тухай мэдээллийг л тэмдэглэн үлдээсэн байдаг. [6] Египетийн иероглоф үсгүүд энэ үеэс эхлэн хөгжсөн бөгөөд үүнээс хойш 3000 жилийн туршид бага зэрэг өөрчлөгдснийг эс тооцвол бараг өөрчлөгдөөгүй юм.

Хүн тахил

засварлах

Хүн тахил нь анхдугаар династын бүхий л хаадын оршуулгын ёслолын заншил болсон хэсэг байсан бөгөөд фараоны үхлийн дараах амьдралд туслах үүднээс илжиг, муур гэх мэтийн амьтад болон хүн золиослон фараоны булшны ойролцоо байрлуулан бунханд оршуулдаг байжээ. Джерийн булшнаас гэхэд 338 хүний шарил олдсон байдаг. Гэвч энэхүү заншил анхдугаар династыг мөхсөнтэй зэрэгцэн тодорхойгүй шалтгааны үүднээс мартагдсан байдаг.

Удирдагчид

засварлах

Египетийн түүхэн дэх мэдэгдэж буй Анхдугаар династын захирагчдыг доор үзүүлэв:

Нэр Тайлбар Хаанчлалын он жилүүд
Нармер Нейтхотептэй гэрлэсэн гэж үздэг. Мөн Нармер болон Менесийг нэг хүн гэж үздэг. Нармер нь Доод болон Дээд Египетийг нэгтгсэн. МЭӨ 3200 оны орчим
Хор-Аха Грекээр: Athotís.Нүбичүүдийн эсрэг тэмцсэн бөгөөд Бенериб болон Хенатаптай гэрлэсэн.
МЭӨ 3050 оны орчим
Джер Грек: Uenéphes (after his Gold name In-nebw); Түүний нэр Палермогийн чулуун дээр сийлэгдсэн байдаг. Мөн түүний булш нь сүүлийн үед Осирисын булш гэж үзэгдэх болсон.
54 жил
Джет Грек: Usapháis. Аханейттэй гэрлэсэн.
10 жил
Мэрнит Эмэгтэй фараон байх боломжтой

(Дэнийн өмнөөс төр барьсан эсвэл түүний хатан болж төр барьсан байх магадлалтай) Мернитийн булш нь тухайн үедээ хаадынхтай зэрэгцэж байсан бөгөөд Джет болон Дэнийн шарилтай ойролцоо оршуулагдсан байдаг. [7]

МЭӨ 2900 оны орчим
Ден Грек: Kénkenes Дээд болон доод Египетийг нэгтгэсэн титмийг хамгийн анх зүүсэн нэгэн мөн хамгийн анхны niswt bity гэх цолыг бүтэн авсан фараон.
42 жил
Анеджиб Грек: Miebidós. Өөрийн nebwy гэх нэрээр танигдсан.
10 жил
Семерхет Greek form: Semempsés. Түүний хаанчлалын жилүүд нь Кайрын чулуун дээр сайтар хадгалагдсан.
8,25 жил
Ка Грек: Bienéches. Урт удаан хугацааны туршид хаанчилсан.
34 жил
Снеферка Маш богино хугацаанд хаанчилсан бөгөөд хаанчлалын он жилүүд тодорхойгүй

МЭӨ 2900 оны орчим

Хорус шувуу Маш богино хугацаанд хаанчилсан бөгөөд хаанчлалын он жилүүд тодорхойгүй
МЭӨ 2900 оны орчим
  1. "Who was Menes?". {{cite journal}}: Cite journal requires |journal= (help) Available online "[1]". Эх хувилбараас архивласан: 2017-09-01. Татаж авсан: 2021-02-21.
  2. "An absolute chronology for early Egypt using radiocarbon dating and Bayesian statistical modelling". Proceedings of the Royal Society A: Mathematical, Physical and Engineering Sciences. 469 (2159): 20130395–20130395. 4 September 2013. doi:10.1098/rspa.2013.0395.
  3. "Qa'a and Merneith lists", Xoomer, IT: Virgilio.
  4. The Narmer Catalog Archive copy (Memento 8. Хоёрдугаар сар 2020 цахим архивт)
  5. The Narmer Catalog Archive copy (Memento 19. Хоёрдугаар сар 2020 цахим архивт)
  6. Manetho, Fr. 6, 7a, 7b. Text and translation in Manetho, translated by W.G. Waddell (Cambridge: Harvard University, 1940), pp. 27–35
  7. Tyldesley, J. (2006). Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson.