Евгений Пригожин
Евгений Викторович Пригожин (1961 оны 6-р сарын 1-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) (2023 оны 8 сарын 23нд Нас Барсан) -оросын ажил хэргэгч хүн, оросын "Конкорд" компаниудын группын эзэмшигч, оросын төрийн бус хувийн цэргийн ЧВК «Вагнер» (ЧВК- орос. частная военная компания, монгол.-Хувийн цэргийн компани) компани үүсгэн байгуулагч.
Африк, Сири, Украин болон дэлхийн бусад бүс нутгийн цэргийн мөргөлдөөнд оролцдог Оросын засгийн газрын дэмжлэгтэй хөлсний цэргийн бүтэц болох Вагнер группыг Е.Пригожин хянадаг. Мөн 2016, 2018 онд АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгагдаж буй компаниудыг хянадаг (Интернет судалгааны агентлаг болон бусад). Пригожины үйл ажиллагаа Оросын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газар (ГРУ)-тай нягт уяалдаа холбоотой байсан гэдэг.
"Конкорд" компани нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүнсээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэрээр "Путины тогооч" гэх хочтой болжээ.
2022 оны 7-р сард Е.Пригожин болон түүний 12 ажилтнууд АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон тухай мэдээлэл өгвөл 10 сая ам.доллар өгөх тухай АНУ-ын Төрийн Департамент амлаж буйгаа зарласан байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) түүний баривлахад тусалсан этгээдэд 250 мянган ам.доллар амласан юм.
Пригожины «Вагнер» байгууллага Орос, Украины дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн. 2022 онд Пригожин өрөө биеэрээ оросын шоронгуудаар явж хоригдлуудыг дайнд оролцуулахаар хөлсөлж «Вагнер» хувийн цэргийн компанидаа элсүүлэн авч байсан юм.
2023 оны 6-р сарын 23-нд ЧВК "Вагнер"-ын цэргүүд рүү араас нь ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргүүд буудсан тул "Шударга ёсны жагсаал" гэж нэрэлсэн бослогод тэрээр уриалжээ. 2023 оны 6-р сарын 24-ний өглөө ЧВК «Вагнер»-ын хөлсний цэргүүд Дон дахь Ростов хотын төв болон цэргийн байгууллагуудыг хяналтандаа авч нийслэл Москва хот руу хөдлөхөөр төлөвлөсөн юм. Мөн өдөр буюу 2023 оны 6-р сарын 24-ний орой Пригожин А.Лукашенкотой хэлэлцээ хийж уг асуудлыг зогсоох тохиролцоонд хүрчээ.
Е.Пригожиний "Эмбраер Легаси 600" онгоц 2023 онынаймдугаар сарын сарын 23-нд Москвагийн хойд зүгт осолдсоноор түүнээс гадна есөн хүн нас барсан. Оросын мөрдөн шалгах хороо 8-р сарын 27-нд Ням гаригт Пригожин нас барсныг албан ёсоор баталгаажуулсан. Тус хорооноос Пригожиний нисэх онгоц унасан шалтгааныг осол байх магадлалтай гэж мэдэгдсэн ч нийгэмд түүнийг В.Путины "өс авах аллага"-д өртсөн гэх цуурхал тархжээ. Кремлийн зүгээс Пригожиний үхэлд холбоогүй гэж мэдэгдсэн.
Ял эдлэсэн байдал
засварлах1979 оны 11-р сарын 29-нд Евгений Пригожин 18 настай байхад Ленинград хотын Куйбышев дүүргийн шүүх Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 15, 144 зүйлийн 2-т («хулгай») 2 жилийн тэнсэн ял оноожээ. 1981 онд тэр 20 нас хүрээд Ленинград хотын Ждановын дүүргийн шүүх "хулгай", "дээрэм", "залилан", "насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт уруу татсан" зэрэг зүйл ангиар яллаж 13 жил хорих ял оноожээ. Улмаар 1988 онд өршөөлд хамрагдаж 1990 онд суллагдсан байна.