Дөрвөн дагалдагчийн бичсэн Сайн Мэдээ

Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 номыг Сайн Мэдээний Дөрвөн Ном (теологийн хэллэгээр, Синоптик Сайн Мэдээ) гэдэг. Мөн Баярын мэдээний 4 ном гэж нэрлэх нь ч бий. Ариун Библийн Шинэ Гэрээний эхэнд эдгээр 4 ном байдаг. Эдгээр номонд Христийн амьдрал, түүний үйлчлэл болон түүний үйлдсэн гайхамшигуудын талаар тодорхой бичсэн байдаг. Эдгээр 4 ном нь өөр цаг үед, өөр өөр хүмүүсээр бичигдсэн боловч яг адил нэгэн түүхийг өгүүлдэг гол онцлогтой. Сайн мэдээ хэмээн нэрлэсний учир нь Христ хүн төрөлхтнийг аврахаар ирсэн тухай өгүүлж ард олонд энэ талаар түгээн дэлгэрүүлэхийг уриалан бичсэнтэй холбоотой. Сайн мэдээний ном бүрийг тухайн бичигчийн нэрээр нэрлэсэн бөгөөд 3 бичигч нь Еврей буюу Израйль хүмүүс болно. Лук бол иудей бус буюу грек хэлтэй харь үндэстэн итгэгч байсан. Тэд Христийн дагалдагч байсан бөгөөд сайн мэдээний төлөө тууштай тэмцсэн юм. Номыг бичигдсэн он цагаар жагсаан үзвэл -

Ариун Библи

Мөн үзэх

засварлах

Гадны холбоос

засварлах