Ариун Библийн дэд хэсэг болох Шинэ Гэрээ нь МЭ 50-96 оны хооронд бичигдсэн. Нийт 27 номоос бүрдэх бөгөөд янз бүрийн мэргэжилтэй, Христэд итгэгчид, болон түүний шавь нар нийт 8 хүн бичсэн. Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээг бодвол маш богино хугацаанд бичигдсэн ба ойролцоогоор нэг зууны дотор бүх ном бичигдсэн байна. Шинэ Гэрээний номууд нь бичигчийнхээ нэрээр нэрлэгддэг. Номуудын агуулгаар нь жагсаавал:


Сайн мэдээний дөрвөн ном

Ариун Сүнс ба Шавь нарын үйлс

  • Үйлс ном

Гэгээн Паулын захидлууд

  • Ром
  • 1 Коринт
  • 2 Коринт
  • Галат
  • Ефес
  • Филиппой
  • Колоссай
  • 1 Тесалоник
  • 2 Тесалоник
  • 1 Тимот
  • 2 Тимот
  • Тит
  • Филемон
  • Еврей (Бичигчийг Паул гэж үздэггүй)

Элч нарын захидлууд

  • 1 Петр
  • 2 Петр
  • 1 Иохан
  • 2 Иохан
  • 3 Иохан
  • Иуда
  • Илчлэлт зэрэг болно.

Шинэ Гэрээний агуулгыг хам сэдвээр нь авч үзвэл Есүс Христийн амьдрал болон үйлчлэл, үхэл ба амилалт, Элч нарын Сайн мэдээний тунхаглал болон хэрхэн Христэч зан байдал дотор төлөвших, сүм чуулганыг хэрхэн удирдах, бусадтай хэрхэн харилцах, гэр бүл, гэрлэлт зэргийн талаар өгүүлдэг.

Мөн үзэх

засварлах