Дүгэрийн Нянтайсүрэн

Дүгэрийн Нянтайсүрэн - БНМАУ-ын Улсын баатар, хурандаа.

Дүгэрийн Нянтайсүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

1931 оноос сумын ХЗЭ-ийн үүрийн дарга, 1934 оноос ардын армид алба хаах хугацаандаа ЗХУ-ын Тамбов хотод морин цэргийн сургууль төгсөж ирээд салаа, салбар, анги, нэгтгэлийн захирагч, Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга, Жанжин штабын орлогч дарга, 1952 оноос Улсын хэвлэх үйлдвэр, кино үйлдвэрийн дарга, орлогч дарга, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хорооны орлогч дарга, МУИС-д багш зэрэг алба ажлыг 50 шахам жил хашжээ.

  • 1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож,
  • 1939 онд Халхын голын байлдаанд Матадын 8-р дивизийн даргаар томилогдож,
  • 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна.

Дурсамж

засварлах

Сумангийн дарга байсан хэдэн сарыг эс тооцвол цэрэг командлаж үзээгүй над дивиз командлах гэдэг санаанд багтамгүй байсан юм. Гэвч эх орны тушаал! Хэмээн өөртөө өндөр шаардлага тавьж Халхын голын байлдаанд орсон. Байлдааны үед баруун гар шархадсаныг юм чинээ бодохгүй тулалдаж явсан. Харин нам, эх орон миний өчүүхэн зүтгэлийг өндөр үнэлсэн юм гэж Д.Нянтайсүрэн дурсан ярьдаг. Элсэн цөл, аагим халуун, зүсрэн орох усан бороо, хаалганы бэхлэлт, цус урсгасан олон өдрийн аймшигт тулалдаан, монгол, зөвлөлтийн баатар хөвгүүдийн бишрэм сайхан ялалт бүхнийг БНМАУ-ын баатар хурандаа Д.Нянтайсүрэн нэхэн санах бүр мөр зэргэцэн тулалдаж явсан монгол, зөвлөлтийн эрэлхэг дайчдын дүр сэтгэлд нь ургадаг юм.

МАХН-ын XI, XII, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.

Гавьяа Шагнал

засварлах

БНМАУ-ын

засварлах
  • Улсын баатар /1971/
  • Сүхбаатарын одон,
  • Цэргийн гавьяаны улаан тугийн одон 4 удаа,
  • Цэргийн гавьяаны одон,
  • “Алтан гадас” одон, медалиудаар,
  • ЗХУ-ын Октябрийн хувьсгалын одон,
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон болон бусад медалиудаар шагнагджээ.

Гэгээн дурсгал

засварлах
  • “Амьдралын зам” гэсэн дурдатгалын ном бичсэн нь 1984 онд Улаанбаатарт хэвлэгджээ.