Дэлгэрэнгүй тогос
Дэлгэрэнгүй тогос нь Австралид амьдардаг 2 зүйл шувуу бөгөөд эргэн тойрон дахь элдэв дуу чимээг дуурайн дуугарах чадвар нь алдартай. Эрэгчин нь онцлог завсрын өнгөтэй өд бүхий, дэлгэхэд дэвүүр мэт хэлбэрийн том, гоёмсог урт сүүлтэй.
Дэлгэрэнгүй тогос | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Superb Lyrebird
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||||
Зүйлүүд
засварлах2 зүйлийн дэлгэрэнгүй тогос бий.
- Superb Lyrebird эсвэл Weringerong (Menura novaehollandiae) гэгдэх зүйл нь 74-98 см урт, бор шувуу хэлбэртэн баг дотор 3-т орох том биетэй болно.
- Албэртийн дэлгэрэнгүй тогос (Menura alberti) нь арай жижиг, эрэгчин нь хамгийн томдоо 90 см урт байна.
Үржил
засварлахЭнэ шувуу нь газар дээр голдуу амьдрах ба эмэгчин нь үүр засан нэг өндөг гаргадаг. Өндгөө ганцаараа 50 өдөр орчим даран дэгдээхэй гарна. Эрэгчин нь дэгдээхэй өсгөж тэжээхэд ч мөн оролцдоггүй ажээ.
Идэш тэжээл
засварлахДэлгэрэнгүй тогос шавж, аалз, чийгийн улаан, заримдаа ургамлын үр иднэ.
Зан авир
засварлахТэд аюул тохиолдоход нисэхээсээ гүйж зугтах бөгөөд заримдаа вомбатын үүр нүхэнд орж амь хорогддог байна. Дэлгэрэнгүй тогос нь бусад амьтан шувуудын дуу, машины моторын чимээ, нохой хуцах, хөгжмийн зэмсэг, модны хөрөө, хүүхдийн уйлах болон хүний дуу хоолойг дууриаж чаддаг ажээ.