Дэлгэрбух нь (?-1323) хиад боржигин овгийн Хубилай хааны хөвгүүн Чингим хунтайжын ахмад хөвгүүн Гамала жинь вангийн отгон хөвгүүн, Есөнтөмөр хааны дүү нь юм. 1307 онд Хайсан хүлүг хаан Бэйнин ван цолоор өргөмжилж, алтан тамга хүртээсэн. 1309 онд Асуд цэргийн 500 хүнийг хамааруулан Хархорум хотноо суулгасан. 1311 онд өмнөх цолыг нь халж, Сян нин ван цол, алтан тамга хүртээж Сян сян жоугийн Нин сян шианий 65000 өрхийг идэх хот болгож өгсөн. 1323 онд нас барсан. Балшир гэдэг ганц хүүтэй байсан. 1323 онд түүний Сян нин ван цолыг залгамжилсан.