Дэвид Ли (физикч)
Дэвид Моррис Ли (Англи: David Morris Lee, 1931 оны 1 сарын 20-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын физикч бөгөөд "Гели-3 дахь хэт урсагчийг нээснийхээ төлөө" 1996 онд Роберт К. Ричардсон, Дуглас Ошерофф нарын хамтаар физикийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтэн юм[1].
Дэвид Моррис Ли | |
---|---|
Төрсөн огноо | 1931 оны 1 сарын 20 |
Салбар | Физик |
Байгууллага | Корнелл Их Сургууль Техас A&M Их Сургууль (2009-одоо) |
Төгссөн сургууль | Иел Их Сургууль Коннектикатын Их Сургууль Харвард Их Сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Хенри А. Фэйрбанк |
Нэр хүндтэй шагналууд | Физикийн салбар дахь Нобелийн шагнал (1996) Оливер Бакли шагнал (1981) Сэр Фрэнсис Саймоны дурсгалын шагнал (1976) |
Personal life
засварлахЛи Нью-Йорк Муж Улсын Рай хотод өсчээ[2]. Түүний эцэг эх нь Англи, Литваас цагаачилж ирсэн еврей айлын хүүхдүүд байв. Ли 1952 онд Харвард Их Сургууль төгсөөд Америкийн Нэгдсэн Улсын Армид 22 сар алба хаажээ. Армиас чөлөөлөгдөөд Коннектикатын Их Сургуулиас магистрын зэрэг хүртсэн байна. 1955 онд Иел Их Сургуульд докторантурт суралцан, Хенри А. Фэйрбанкийн лабораторид бага температурын физикийн бүлэгт харьяалагдаж шингэн 3He-ийн туршилтын судалгаа хийж байжээ.
1959 онд Иелийг төгсөөд Корнелл Их Сургуульд шинээр байгуулагдсан Цөмийн болон Хатуу Төлвийн Физикийн Лабораторийг байгуулан ажиллах болжээ. Корнеллд ирснийхээ дараа өөр салбарт докторантурт суралцаж байсан ирээдүйн эхнэр Данатайгаа танилцжээ. Хосууд 2 хүүтэй болцгоосон юм.
Ли лабораторио 2009 оны 11 сарын 16-нд Техас A&M Их Сургууль руу нүүлгэжээ[3][4][5].
Эшлэл
засварлах- ↑ "The Nobel Prize in Physics 1996". Nobel Foundation. Татаж авсан: 2009-10-04.
- ↑ Нобелийн Сан
- ↑ http://media.www.thebatt.com/media/storage/paper657/news/2009/10/01/News/Nobel.Prize.Winner.Joins.Am.Faculty-3788924.shtml[permanent dead link]
- ↑ http://www.chron.com/disp/story.mpl/hotstories/6643911.html
- ↑ http://www.science.tamu.edu/articles/684/