Дуньхуанийн гар бичмэл
Дуньхуанийн гар бичмэлүүд нь 20-р зууны эхээр Хятадын Ганьсү муж дахь Дуньхуань хотын Могао (Мянган бурханы) агуйгаас олдсон хятад болон бусад хэлээрх шашны бөгөөд иргэний чухал баримт бичгийн цуглуулга (20 мянга орчим эд зүйл) юм.
Хадгалагдан үлдсэн гар бичмэлүүдийн ихэнх нь 11-р зууны эхэн үед "Агуй дахь номын сан" (17-р агуй) гэж нэрлэгддэг газарт битүүмжлэгдсэн, 4-р зууны сүүлээс 11-р зууны эхэн үеийн хооронд бүтээсэн их хэмжээний баримт бичгүүд юм.
"Агуй дахь номын санг" 1900 онд Ван Юанлу (Wang Yuanlu) хэмээх бумбын (Дао) лам анх олсон бөгөөд түүний ихэнхийг унгарын Марк Аурель Стейн, францын Поль Пеллио зэрэг судлаачдад зарсан.
Агуй дахь номын сангаас гадна өөр хэд хэдэн агуйгаас гар бичмэлүүд болон хэвлэмэл бичвэрүүд олдсон байна. П.Пеллио Могао агуйн хойд хэсэгт байрлах 464, 465-р агуйгаас олон тооны баримт бичгийг мөн олж авсан. Эдгээр баримт бичиг нь ихэвчлэн Юань гүрний үед (1271-1368), Номын санг битүүмжилснээс хойш хэдэн зуун жилийн дараах үеийг хамаарах бөгөөд Хятад, Төвөд, Хуучин Уйгур, Тангут зэрэг олон хэлээр бичигдсэн байдаг.
Дуньхуанийн эдгээр баримт бичигт түүх, математик, ардын дуу, бүжиг зэрэг бүтээлүүд багтсан байдаг.
Европын судлаачдын худалдаж болон олж авсан гар бичвэрүүд өнөө Британийн номын сан, Францын Үндэсний номын санд хадаглагдаж байгаа ажээ. Эдгээр түүхэн баримт бичгүүдийг цахимжуулж интэрнетэд ил тавьж байгаа юм.