Дугаржавын Цэрэнпунцаг

Дугаржавын Цэрэнпунцаг нь БНМАУ-ын хөдөлмөрийн баатар анхны тэмээчин, алдарт тэмээчин хүн юм.

Д.Цэрэнпунцаг нь Өвөрхангай аймгийн Богд сумын тэмээчин байв. Д.Цэрэнпунцаг нь тэмээ хариулах, маллах ухаанаа залуу малчдад зааж сургадаг байжээ. Тэр идэр залуу малчдад "Зуны улиралд арав хоног тутамд нутаг сэлгэж байх, элбэг хүйтэн устай газрыг сонгож байх, говь хярыг хослуулах, цаг агаарын байдлыг ямагт анхаарч, түүний аясаар хариулга маллагаа, тэжээлийг зохицуулах, цагийн мууд хашаа, хороо, өвс тэжээл базаахын чухал" гэж онцлон зааж сургадаг байжээ.

Д.Цэрэнпунцаг нь "Тэмээчдийн социалист хөдөлмөрийн бригад"-ыг анхлан санаачилж хэрэгжүүлж байв.

Гавьяа шагнал

засварлах
  • Хөдөлмөрийн Баатар