Богд сум (Өвөрхангай)
- Богд сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Монгол улсын Өвөрхангай аймгийн харьяаны арван есөн сумын нэгийг Богд сум гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу, Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхийн 5266 хүн амьдардаг.
Богд сум
ᠪᠣᠭᠳᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Өвөрхангай |
Газар нутаг | |
• Нийт | 10,155 км2 (3,921 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,644 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог /Аймгийн төвийг оролцуулахгүйгээр хамгийн алслагдсан сум юм.
Газар зүйн байршил
засварлахУлсын нийслэлээс баруун урагш 646 км, аймгийн төв Арвайхээр хотоос урагш 197 км (хамгийн алс сум нь) зайд оршдог.[1]
Тус сум нь Өмнөговь аймгийн Булган сум (Өмнөговь), Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус сумдтай хиллэдэг.
Сумын онцлог
засварлахТус сум нь говь хээрийн бүсэд хамрагддаг. Хамгийн алслагдсан, хүн ам олонтой, дэд бүтэц муу хөгжсөн томоохон үйлдвэр үйлчилгээний газар байхгүй орон нутгаас орох орлогын эх үүсвэр байхгүй зэрэг шалтгааны улмаас хойшид бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Давуу тал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо толгой жил тутам өсч, түүний дотор тэмээ болон ямаан сүргийн нийт малд эзлэх хувийн жин нэмэгдэж түүнээс ашиглах ашиг шим үр өгөөжийг малчид бодитойгоор хүртэснээр сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй дээшилж байгаагаас гадна малчид иргэдийн худалдан авах чадвар сайжирч байгаа сайн тал байна. Сумын нутаг дэвсгэрт буй байгалийн үзэсгэлэнт газар, монгол ахуй, уламжлалыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барин ажиллаж сүүлийн жилүүдэд үр дүнгээ өгч байна.
Байгаль, газарзүйн онцлог
засварлахГазарзүйн онцлог.
Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.
Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 5,193 | ▲5,342 | ▲5,413 | ▼5,363 | ▼5,346 |
Өрхийн тоо | 1,327 | ▲1,355 | ▲1,407 | 1,407 | 1,407 |
Малчин өрхийн тоо | 1,119 | ▼1,058 | ▲1,088 | ▼1,047 | ▼1,031 |
- Цахилгаантай | 766 | ▲934 | ▲943 | ▼824 | ▲835 |
Малын тоо | 218,072 | ▲245,319 | ▲281,995 | ▼178,658 | ▲218,475 |
- Тэмээ | 3,804 | ▲4,080 | ▲4,618 | ▲5,070 | ▲5,473 |
- Адуу | 6,286 | ▲7,083 | ▲7,881 | ▼6,234 | ▲7,197 |
- Үхэр | 1,720 | ▲1,883 | ▲2,155 | ▼1,785 | ▲1,986 |
- Хонь | 49,669 | ▲53,672 | ▲61,921 | ▼40,521 | ▲47,002 |
- Ямаа | 156,593 | ▲ 178,601 | ▲205,420 | ▼125,048 | ▲156,817 |
Эшлэл
засварлах- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedстат2011
- ↑ Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/[permanent dead link]. Арвайхээр 2012 он