Доржийн Болхүү
Доржийн Болхүү нь 1926 онд Сэлэнгэ аймагийн Баруунбүрэн сумын нутагт мэндэлжээ. 1934-1941 онд нийслэлийн 2-р дунд сургуулийг сурч төгсөж 1953-1958 онд марксизм ленинизмийн оройн их сургуулийг төгсөж, 1945-1962 онд УХД-ын театрт жүжигчин, гоцлол бүжигчнээр, 1962-1988 он хүртэл Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байгаад насны чөлөөнд гарчээ. Д.Болхүү нь урлагийн салбарт 30 грауй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж “Шарай голын 3-н хаан”, “Учиртай 3-н толгой”, “Мандуухай сэцэн хатан”, “Ийм нэгэн хайр”, “Амеркийн дуу хоолой” дуурь, хөгжимт драмд “Бахчисарайн оргилолт булаг”, “Манай нэгдэл”, “Ганхуяг”, “Шурале”, “Парисын дарь эхийн сум” бүжгийн жүжгийн гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээж байсан. Мөн түүнчлэн “Анчин ба зээр”, “Казах”, “Татар”, “Дөрвөд”, “Бүргэдийн дэвэлт”, “Баяр хүргэлт” зэрэг 60 гаруй бүжигт туслах гол дүрүүдийг амжилттай бүтээж байжээ. “Агсал”, “Буриад”, “Орос”, “Уулзалт” зэрэг бүжигт гоцлол бүжиг бүжиглэж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байв.
Ардын жүжигчин Ц.Сэвжидийн намтрын нэгэн хэсэгт Ховд аймгийн Мишиг вангийн гэрийн биелээч, торгуудын ардын авьяастан М.Пүрэвжал агсаны домгоос сэдэвлэсэн сайн баатар эрийн биелгээг харж ЗХУ-ын бvжгийн мэргэжилтэн Романовский 1946 онд "Агсал" хэмээх дуут бүжиг дэглэснийг бүжигчин Д. Болхүү энэ бийг М.Пүрэвжалаар заалгаж бийлсээр Дэлхийн залуучууд оюутны их наадамд нижигнэсэн алга ташилтын дор алтан медаль хүртэж тэр цагаас хойш агсалаар овоглосон Улсын төв театрын нэрт бүжигчин Д.Болхүү гэх болжээ.
МУГЖ Д.Болхүү нь дан ганц бүжигээрээ 1947 онд Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадам болон БНУАУ, БНХАУ, БНПАУ, БНСЧСУ,БНБАУ, ЗХУ-д айлчлан тоглож өөрийн орны бүжгийн урлагийн хөгжлийг дэлхий дахинд амжилттай сурталчилан харуулж байсан. Д.Булхүү нь дан ганц бүжиг гэлтгүй мөн телевизийн олон уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээсэн байна. эдгээрээс дурьдвал: “Ардын элч”, “Цогт тайж”, “Тод магнай” зэрэг кинонд туслах дүр, “Үүрээр“ УСК-д год дүрийг бүтээж байжээ.
МУГЖ Д.Болхүү нь бүжигчин Ц.Тоомойтой гэр бүл болж удам залгах 4 сайхан хүүтэй болсон. БНМАУ-ын гаьяат жүжигчин Д.Булхүү нь 1990 оны 09 дугаар сарын 01 өдөр бурхны оронд заларчээ.