Доной нисэх буудал
Доной нисэх буудал нь Завхан аймгийн төв Улиастайгаас баруун тийш 25 км-т байрладаг, орон нутгийн нисэх буудал юм.
Доной нисэх буудал | |||
---|---|---|---|
![]() | |||
IATA: ULZ – ICAO: ZMDN
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Төрөл | Олон нийтийн | ||
Оператор | Иргэний Нисэхийн Ерөнхий Газар | ||
Үйлчлэх хүрээ | Улиастай | ||
Байршил | Завхан аймаг, Алдархаан сум | ||
Өндөр д.т.дээш | 1,747 м / 5,724 фут | ||
Координат | 47°42′46″N 96°31′27″E | ||
Гүйлтийн зам | |||
Чиглэл | Урт | Хучилт | |
м | фут | ||
16/34 | 3,200 | 10,498 | Өвс |
Статистик (2012) | |||
Зорчигчид | 11,039 | ||
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1] |
Түүх засварлах
Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 06 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд 5 гэртэй, 3 орон тоотой байгуулагдаж даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 09 дүгээр сард аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрчээ. Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай.
2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, Донойн хөндийд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.
Хүчин чадал засварлах
Доной нисэх буудал хөөрч буух 3200 метр урт шороон зурвастай. Онгоцны буудал шинэчлэлийн хүрээнд онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 11-р сард ашиглалтанд оруулсан.
[2].
Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд засварлах
Зургийн цомог засварлах
-
Улаанбаатар хүрэх зорчигчид онгоцонд сууж байгаа нь
Эх сурвалж засварлах
Ишлэл засварлах
- ↑ "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010". Иргэний нисэхийн ерөнхий газар.
- ↑ "Дэд бүтэц". Завхан аймаг. Archived from the original on 2013-11-28. Retrieved 2013-11-02.