Долгоржавын Санжаа

Монгол улсын гавьяат багш

Долгоржавын Санжаа нь 68 дахь Монгол Улсын Гавьяат Багш юм.

Долгоржавын Санжаа
 Монгол
Монгол Улсын Гавьяат Багш
Хувийн мэдээлэл
Төрсөн1932 оны 2 сарын 21 (1932-02-21)
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум
Нас барсан2001 оны 1 сарын 7
(68 насалсан)
Улс төрийн намМонгол Ардын Нам
Хүүхэд7 охин, 2 хүү
Алма матерМонгол Улсын Их Сургууль 1954 он,
Монгол Улсын Боловсролын Их Сургууль 1950 он
МэргэжилХэл-уран зохиолын багш

Бага нас

засварлах

Долгоржавын Санжаа нь хуучнаар Халхын Түшээт хан аймгийн Зүүнбүрэн сумын хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Товхон хан уулын Нарийн хүрэн гол хэмээх газар 1932.02.21-ний өдөр Очирын Долгоржавын хүү болон төрсөн. 6 настай байхад нь, 1938.12.03-ны өдөр эцгийг нь нударган баян, эсэргүү гэсэн шалтгаанаар баривчлан, 1939.01.16-нд ялын дээд хэмжээгээр шийтгэж хэлмэгдүүлсэн бөгөөд эх Цэнд 11 настай байхад нь өөд болсноор хэлмэгдэл, өнчрөлийн зовлонд бага насаа өнгөрүүлсэн байна.

Боловсрол

засварлах
  • 1940 онд Сэлэнгэ аймгийн Түшиг, 1944 онд Цагааннуур сумын бага сургууль,
  • 1944-1947 онд Алтанбулаг сумын 7 жилийн дунд сургууль,
  • 1947-1950 онд Улаанбаатар хотын багшийн сургууль,
  • 1950-1954 онд МУИС-ийн Монгол хэл-Уран зохиолын ангийг тус тус төгссөн.

Ажлын туршлага, бүтээлүүд

засварлах
  • 1954-1997 он хүртэл тасралтгүй 43 жил боловсролын байгууллагад ажилласан. (Өвөрхангай аймгийн Хужирт сум)
  • Энэ хугацаанд X ангийг 8 удаа, VII, VIII ангийг 10, I ангийг 2 удаа төгсгөн, 20,000-аад хүүхдэд эрдэм ном зааж, монгол хэлний олимпиадаар улсын “Тэргүүний аварга” сурагч 3, зохион бичигч 3, монгол хэлний олимпиадын аймгийн аварга анги, аварга сурагч төрүүлж байлаа. Улсын сурган хүмүүжүүлэх уншлагад 12 удаа оролцон I, II, III байрын шагналд 7 удаа тэргүүлж, “Зүтгэл бүтээлийн үр шим”, ном, сурах бичиг, бага ангид зориулсан үзүүлэн, авиа зүй, үг зүй, зөв бичгийн 64 үзүүлэн эмхтгэл, ном хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Мэдээ, найруулгаас эхлээд 30 гаруй зүйл сонин, сэтгүүлд бичиж хэвлүүлсэн болно.
  • Өөрийнх нь ажил амьдралын болоод сургалт-хүмүүжлийн талаар Монголын 10 гаруй сонин сэтгүүлд мэдээ, тэргүүн сурвалжлага, өгүүлэл, найруулал зэрэг төрлөөр 100 гаруй удаа сурталчлагдан, мөн кино сурвалжлага 3 удаа, зурагтын сурвалжлага 15, найруулал 6, радио нэвтрүүлэгт 9 удаа тус тус сурталчлагджээ. 3 хот, 21 аймагт ажлын туршлага нь нэвтэрч түмний хүртээл болсон эгэл даруухан нэгэн байв.
  • Цана, тэшүүр, гар бөмбөг, одон бөмбөгийн I, II зэрэгтэй, цанын улсын шүүгч байлаа.

Шагналууд

засварлах
  • 1981 онд Монгол Улсын Гавьяат Багш
  • 1996 онд “Зөвлөх багш”
  • 1974 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
  • 1971 онд “Алтан гадас” одон
  • 1961 онд “Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан”
  • 1980 онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
  • 1975 онд “МПБ–ын хүндэт тэмдгээр”
  • 1981 онд “Монгол Улсын тунхагласны 50 жил” хүндэт тэмдэг
  • 1956-1980 онд АБЯ-ны “Хүндэт жуух” 2 удаа, МХЗЭ-ийн “Хүндэт жуух”, Цог сэтгүүлийн “Хүндэт жуух”, 40, 60, 70 жилийн ойн медаль
  • 1999 онд “Монголын Үндэсний Олимпын хорооны Алтан медаль”

Сонгуульт ажил

засварлах
  • БНМАУ-ын 8 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутат
  • Аймгийн намын хороо, МХЗЭ–ийн Хорооны бага, бүгд хурлын гишүүн
  • МХЗЭ-ийн хорооны дарга, намын үүрийн дарга зэрэг сонгуульт ажилтай байв.

Хурал зөвлөгөөн

засварлах
  • 1981 онд МАХН-ын XVIII их хурлын төлөөлөгч, хурлын тэргүүлэгчээр
  • Улсын багш нарын III, IV, V их хурлын төлөөлөгч
  • Аймгийн намын хорооны бага, бүгд хурлын төлөөлөгчөөр 6 удаа
  • МУИС-ийн 30 жилийн ойд урилгаар
  • Багшийн сургуулийн 60 жилийн ойд урилгаар
  • Монгол Улсыг тунхагласны 50 жилийн ойд хүндэт зочноор
  • “Цана хүү - 99” идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүндэт зочноор