Диоген
Синопын Диоген (эрт. грек. Διογένης ὁ Σινωπεύς; МЭӨ 412 он орчим Синоп хотод төрж, МЭӨ 323 оны 6-р сарын 10-нд Коринф хотод нас барсан) — Эртний Грекийн гүн ухаантан.
Сургаалдаа Диоген илүү бараа бүтээгдэхүүнээс татгалзах, бие даасан байдал, өөрөө өөрийгөө хүндлэх зэрэг аскетизмын үзлийг сурталчилж амьдарч байсан. Диогены хэлснээр гадаад нөхцөл байдлаас хамааралтай байх мэдрэмжид боолын их зүйл байдаг гэнэ. Тэрээр зөвхөн буулт хийх, чөлөөт амьдралаас татгалзах шаардлагатай гээд эдгээр барааны хэрэгцээнээс татгалзсан байна. Диогены хэлснээр дотоод эрх чөлөөг эзэмшсэн боол хүн бие даасан хүн хэвээр үлдэж чаддаг гэжээ.
Намтар
засварлахДиоген Хар тэнгисийн эрэг дээрх Грекийн баян чинээлэг Синоп хотод төрсөн. Түүний эцэг Гикесиус тухайн үеийн мөнгө хүүлэгч байсан. Эртний эх сурвалжийн мэдээлснээр Диоген болон түүний эцэг хуурамч мөнгө хийдэг байжээ. Тэднийг баригдсаны дараа Диоген төрөлх хотоосоо дүрвэж Афин орохоос өөр аргагүй болжээ.
Амьдралынхаа туршид Диоген Платон, Аристипп, Демосфен, Македоны Александр гэх мэт тухайн үеийн олон агуу хүмүүстэй уулзсан байдаг. Гуйлгачин мэргэн тэрээр эд баялаг, эрх мэдлийг шоолж байсан эдгээр уулзалтын нарийн ширийн зүйл домогт бий. Эдгээр түүхүүд ядуу энгийн ардуудад таалагдсан тул алдартай болж, өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.