Диамант унадаг дугуйн үйлдвэр

Диамант унадаг дугуйн үйлдвэр ХХК нь 1885 оноос хойш янз бүрийн нэртэйгээр үйлдвэрлэл явуулж ирсэн бөгөөд үндсэн бүтээгдхүүн нь унадаг дугуй ба үүнээс гадна үзгийн хошуу, нэхмэлийн суурь машин болон хөнгөн төрлийн мотоциклийг үйлдвэрлэдэг. Ардчилсан Герман улс байх үед Диамант ХХК нийт 8 сая гаран унадаг дугуй үйлдвэрлэсэн нь, энэ төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч Мифа ХК дараа орж байжээ.

Диамант унадаг дугуйн үйлдвэр ХХК
Хууль эрх зүйн хэлбэрХХК
Аж үйлдвэрийн салбарУнадаг дугуй
Үүсгэн байгуулагдсан1885 он (1885)
Төв байрХартманнсдорф, Хемнитц
Удирдах хүмүүсШелдон Бенцине
БүтээгдэхүүнУнадаг дугуй
Ажилчид200 (Төв байрандаа)
Цахим хуудасwww.diamantrad.com
Диамант Загвар 36, Саксон мужийн автомашины музей

Түүхэн замнал

засварлах

Энэ аж ахуйн нэгж нь анх 1885 онд Невойгтын Фриедрих Вилхелм (1859-1937) болон түүний ах Невойгтын Вилхелм Фриедрих (1857-1909) нар Хемнитц хотын Райхенбранд дүүрэгт Ах дүү Невойгт Райхенбранд/Хемнитц гэсэн нэртэйгээр бүртгэлээ авч байж. Анхны цуврал унадаг дугуйны үйлдвэрлэлээ 1895 онд эхэлсэн. 1928 онд Опел ХК худалдаж авсан. Гэхдээ 1930 он гэхэд буцан тусдаа гарч Элите Диамант ХК Сиегмар/Саксон нэртэй болов. Дэлхийн 2-р дайны дараа улс мэдэлдээ авсан. Хоёр герман нэгдсэний дараа хувьд гарсан бөгөөд түүнээс хойш швейцарийн Виллигер-Групптэй хамтран үйлдвэрлэлээ явуулж байна.