Деррик Мартелл Рөүз (Англи: Derrick Martell Rose, 1988 оны аравдугаар сарын 4-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс болон Америкийн шигшээ багийн холбон тоглогч юм. Рөүз 2008 оны драфтын 1 дэхь сонголтоор Чикаго Буллс багт ирсэн. Рөүз Аллен Айверсоноос хойш драфтын нэгээр сонгогдсон холбон тоглогч болсон бөгөөд тухайн улиралдаа НБА-гийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Тэрээр дөнгөж 22 насандаа НБА-гийн улиралын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэж НБА-гийн түүхэн дэхь хамгийн залуу тоглогч[1] болж байжээ. Мөн Америкийн шигшээ багт багтан 2010 он болон 2014 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байжээ.

Бага нас

засварлах

Derrick Rose Америкийн Иллинойс мужийн Чикаго хотод Бренда Рөүзийн бага хүү болон мэндэлжээ. Түүнийг хүүхэд ахуй үед Чикаго Буллс болон Майкл Жордан НБА-д ид ноёрхолоо тогтоосон үе байсан бөгөөд Рөүз Жорданы тоглолтыг үзэж өссөн байдаг.

Ахлах сургуулийн замнал

засварлах

Рөүз 2003 онд Симеон Карьер Академид элсэн орсон бөгөөд багийнхаа 25 дугаарын өмсгөлийг эзэмшдэг байжээ. Рөүз ахлах сургуульд тоглосон анхны жилдээ 18.5 оноо, 6.6 дамжуулалт, 4.7 самбараас бөмбөг авалт, 2.1 бөмбөг таслалт гүйцэтгэж, баг нь Чикаго хотын аварга болсон байна.

Коллежийн замнал

засварлах

НБА-гийн замнал

засварлах

Чикаго Буллс (2008 - 2015)

засварлах

2008-2009 оны улирал

засварлах
 
2008-09 оны улирал

Рөүз 2008 оны драфтын 1 дэхь сонголтоор Чикаго Буллс багт сонгогдон ирж байжээ. 2008 оны НБА-гийн зуны лигийн тоглолтод Рөүз өвдөгөө бэртээсэн боловч НБА-гийн улиралын өмнөх тоглолтуудад бэртлээ эдгээн буцаж ирсэн байна. НБА-гийн замналын анхны тоглолтоо 2008 оны 10 сарын 28-нд Милуоки Бакс багийн эсрэг хийж 11 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байжээ. мөн 2004 оны 11 сарын 11-нд Атланта Хауксын эсрэг тоглолтод 26 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр НБА-гийн замналынхаа анхны дабль-дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн байна. Мөн улиралын эхний 11 тоглолтод 10-аас дээш оноо авч байжээ. 2008 оны 12 сарын 29-нд Нью Жерси Нетс багийн эсрэг тоглолтод өөрийн улиралын хамгийн өндөр үзүүлэлт 13 оновчтой дамжуулалтыг 21 онооны хамт авсан бөгөөд НБА-гийн дорнод бүсийн 11 болон 12 сарын шилдэг шинэ залуу тоглогчоор дарааллан шалгарч байв. Мөн улиралын 81 тоглолтод оролцож 16.8 оноо, 6.3 оновчтой дамжуулалт 3.9 самбараас бөмбөг авалт дундажласнаар НБА-гийн улиралын шилдэг шинэ залуу тоглогч болсон байна. Мөн Чикаго Буллс баг 41-41 амжилт үзүүлснээр дорнод бүсийн 7-р байраар хасагдах шатанд шалгарчээ.

Рөүз замналынхаа анхны хасагдах шатны тоглолтод 36 оноо (1970 онд Карим Абдул-Жаббарын үзүүлсэн амжилтыг давтсан), 11 оновчтой дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бөгөөд Чикаго Буллс Бостон Селтиксийг 105-103 харьцаатай хожсон байна. Мөн Крис Полын замналынхаа анхны хасагдах шатны тоглолтод 35 оноо 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтыг давтсан байна. Гэвч Буллс цуврал 7 тоглолтод Бостон Селтикст хожигдож тухайн улиралыг дуусгажээ. Хасагдах шатны тоглолтуудад Рөүз 19.7 оноо, 6.3оновчтой дамжуулат 4.9 самбараас бөмбөг авалт дундажласан байна.

2009-2010 оны улирал

засварлах

Рөүз шагайгаа гэмтээсэн учир Чикаго Буллсын улиралын өмнөх тоглолтуудад оролцолгүй өнжжээ. Гэвч Рөүз 2009 оны 10 сарын 29-нд Чикаго Буллсын улиралын нээлтийн тоглолтод Сан Антонио Спөрс багийн эсрэг тоглож 13 оноо авсан байна. 1 сарын 15-нд Рөүз Вашингтон Визардсын эсрэг тоглолтод 37 оноо авснаар хувийн амжилтаа шинэчлсэн байна. Мөн анх удаагаа НБА-гийн бүх оддын тоглолтод сонгогдон оролцож 8 оноо, 4 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Улиралын төгсгөлд Бостон Селтиксийн эсрэг 39 оноо авч өөрийн дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ. Чикаго өмнөх улиралын адил 41-41 амжилтаар бүсийнхээ 8-р байраар хасагдах шатанд шалгарчээ. Гэвч тэд Леброн Жеймс тэргүүтэй Кливленд Кавальерст 4-1 харьцаагаар хожигдсон бөгөөд Рөүз 26.8 оноо, 7.2 дамжуулалт дундажлаж байсан нь өмнөх улиралаас илт сайжирсан үзүүлэлт байв.

2010-2011 оны улирал

засварлах

Улиралын 2 дахь тоглолт буюу 2010 оны 10 сарын 30-нд Рөүз Детройт Пистонс багийн эсрэг 39 оноо авч Чикаго Буллс өрсөлдөгчөө 101-91 харьцаагаар хожив. Рөүзийн тоглолт өмнөх жилүүдийнхээс эрс өөр болсон нь ажиглагдаж байв. 2010 оны 12 сарын 10-нд Рөүз Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглолтод 29 оноо 9 оновчтой дамжуулалт өгч Чикаго Лэйкерсийг хожсон байна. Ингэснээр тэд 2006 оны 12 сараас хойш Лэйкерсийг анх удаагаа хожсон байна. 2011 оны 1 сарын 17-нд Рөүз Мемфис Гриззлисийн эсрэг тоглолтод 22 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт өгч өөрийн замналынхаа анхны трипл-дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн байна. Мөн 2 сарын 17-нд Сан Антонио Спөрс багийн эсрэг өөрийн замналын хамгийн өндөр 42 оноог авсан байна. Рөүз бүх оддын тоглолтод 2 дахь Мөн 3 сарын 26-нд Милуоки Баксын эсрэг тоглолтод 30 оноо, 17 оновчтой дамжуулалт өгсөн нь түүний замналын хамгийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Миннэсота Тимбэрволвес

НБА-гийн карьерийн үзүүлэлт

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2008-09 Чикаго 81 80 37.0 .475 .222 .788 3.9 6.3 .8 .2 16.8
2009-10 Чикаго 78 78 36.8 .489 .267 .766 3.8 6.0 .7 .3 20.8
2010-11 Чикаго 81 81 37.4 .445 .332 .858 4.1 7.7 1.0 .6 25.0
2011-12 Чикаго 39 39 35.3 .435 .312 .812 3.4 7.9 .9 .7 21.8
2013-14 Чикаго 10 10 31.1 .354 .340 .844 3.2 4.3 .5 .1 15.9
2014-15 Чикаго 51 51 30.0 .405 .280 .813 3.2 4.9 .7 .3 17.7
Замнал 340 339 35.6 .452 .304 .815 3.7 6.5 .8 .4 20.4
Бүх оддын тоглолт 3 2 21.0 .517 .667 .500 1.3 4.0 1.3 .0 11.0

Хасагдах шат

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2009 Чикаго 7 7 44.7 .492 .000 .800 6.3 6.4 .6 .7 19.7
2010 Чикаго 5 5 42.4 .456 .333 .818 3.4 7.2 .8 .0 26.8
2011 Чикаго 16 16 40.6 .396 .248 .828 4.3 7.7 1.4 .7 27.1
2012 Чикаго 1 1 37.0 .391 .500 1.000 9.0 9.0 1.0 1.0 23.0
2015 Чикаго 12 12 37.8 .396 .348 .897 4.8 6.5 1.2 .5 20.3
Замнал 41 41 40.6 .418 .290 .838 4.8 7.1 1.1 .6 23.7

Шагналууд

засварлах
  • НБА-гийн Оны шинэ тоглогч — 2009
  • НБА-гийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аварга - 2009
  • НБА-гийн Үнэ цэнэтэй тоглогч — 2011
  1. "Chicago's Derrick Rose Wins 2010–11 Kia NBA MVP Award". NBA.com. Татаж авсан: May 3, 2011.

Холбоос

засварлах
  Commons: Деррик Роуз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан