Дашпунцагийн Мажигсүрэн

Дашпунцагийн Мажигсүрэн - БНМАУ-ын Төрийн шагналт, Гавьяат Жүжигчин уран нугараач.

Дашпунцагийн Мажигсүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилуран нугараач

Есөн настайдаа 1945 онд циркийн сургуульд орж суралцан,

1948 оноос уран нугаралт, тулах тэнцвэр, агаарын гимнастикийн төрлөөр үзүүлбэрүүд тоглож олны танил болсон, Монгол улсын анхны уран нугарагчдын нэг ажээ.
Монголын циркийн түүхэнд “Шүдэн дээрх нугаралт”-ын гүйцэтгэлийг анх бүтээжээ.
Мөн тулах тэнцвэр зэрэг циркийн бусад төрлийн үзүүлбэр номеруудад амжилттай тогложээ.
1970-аад оноос циркийн багш дасгалжуулагчаар ажиллаж 10 гаруй шавь төрүүлсэн байна.
ДЗО-ны 4 удаагийн их наадамд оролцжээ.
1991-1992 онд АНУ-ын “Ринглинг-Бросс-Барнум-Балеу” гэдэг нүүдлийн циркт циркчдийнхээ багийг тэргүүлж очиж ажиллан тэндхийн 87 хотод тоглож Монголынхоо циркийн урлагийг сурталчилсан байна.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын Төрийн шагнал /1971/ - Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир өөрийн багш Т.Цэнд-Аюуш болон Б.Норовсамбуу нарын хамт.
  • БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1981-07-25.№262/,
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.