Даян аварга Дашжав нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошуу[1] буюу одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутгийн бөх. 1775 оны орчим төрсөн. 1790-ээд оны үеэс Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн. Аварга цолтойгоор 1808 оны их даншиг наадамд 10 даван түрүүлж даян аварга болсон. Мөн түүнчлэн 1811 оны даншиг наадамд долоо, 1812 оны даншиг наадамд дөрөв давж байсан байна. Даян аварга Дашжав нь «Бат бэх, дэлгэрэх цогт, бөх лут, үнэт даян аварга» гэсэн цол чимэгтэй барилдаж явсан ажээ.[2]

  1. todmagnai.mn: Даян аварга Дашжав (Memento 20. Хоёрдугаар сар 2013 цахим архивт), бөх судлаач Б.Цогтбаатар, нийтэлсэн 2012-10-19
  2. garid.hiimori.mn: Завханы Идэр сумаас төрсөн улсын цолтой бөхчүүд (Memento 27. Аравдугаар сар 2016 цахим архивт), нийтэлсэн 2011-10-19