Дашдуламын Багахүү

Дашдуламын Багахүү нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1983 АХ-ын 62 жилийн ойн баяр наадамд улсын арслан Г.Дэмүүлээр тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1976 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан П.Бямбаад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
1989 Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Д.Төмөрбаатараар долоо даван түрүүлсэн. 128
1991 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын гарьд П.Сүхбатад өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1994 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Д.Төмөрбаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1995 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Б.Баянмөнхөд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1997 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Д.Төмөрбаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1999 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Ш.Батхуягт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128