Дашдоржийн Баярхүү

Дашдоржийн Баярхүү (1956 оны 5-р сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн) - Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч. Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч.

Тэрээр олон улсын харилцаа, геополитик, улс төрийн сэдвээр 20 орчим ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл туурвисан. Зарим бүтээл нь Орос, Хятад, АНУ, Энэтхэг, Японд хэвлэгдсэн.

Монголын баримтат киноны ахмад зүтгэлтэн, кино найруулагч Дашдоржийн ууган хүү юм. Эх нь Монголын хамгийн анхны эмэгтэй гэрэл зурагчин хүн.

1964-1974 онд Нийслэлийн 1-р дунд сургуульд сурч төгссөн.

1974 онд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэж ороод, 3-р ангиасаа Хятад судлалын ангид шилжээд гурван жил суралцсан 1979 онд төгссөн.

1980-1984 онд БНМАУ-ын НАХЯ-ны ажилтан.

1984-1986 онд Бээжин дэх БНМАУ-ын Элчин Сайдын Яаманд дадлагажигч ажилтнаар явсан.

1986-1990 онд МОНЦАМЭ-д ажилласан.

1990 онд Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын дээд сургуульд суралцаж эхэлсэн. Дараа нь тухайн үеийн Зөвлөлтийн Гадаад яамны дэргэдэх Дипломатын академид 1991 онд элсэж суралцаад 1993 онд төгссөн.

1993-2005 онд МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуульд профессор болсон.

19961998 онд ГХЯ-нд Нэгдсэн бодлогын газрын улс төрийн асуудал хариуцсан дэд захирлаар томилогдож дипломат албанд шилжсэн.

1998-2001 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож ажилласан.

2001-2008 онд ГХЯ-нд Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөхөөр ажилласан.

2008-2012 онд Монгол улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайдаар ажилласан. Саудын Араб, Иран, Ливан, Иордан, Ливи, Сири зэрэг оронд хавсран суугаа Элчин сайд.

2011 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолоор шагнуулсан.

2012-2016 онд Тусгай үүрэгт Элчин сайд.

Бүтээлүүд

засварлах
  1. Олон улсын харилцаа ХХ зуунд (1994).
  2. Олон улсын харилцаа, дэлхийн шинэ дэг журам (2000).
  3. Монгол Улс: Коммунизмаас Капитализм руу (2004).
  4. XXI зуун: Таамаглал, төсөөлөл (2007).
  5. Би: Миний амьдралын тойрог (2009).
  6. Аварзэдээс Бат-Очир хүртэл: дипломатчийн эгэл бус замнал.
  7. Тахрирын Хувьсгал: дипломатчийн тэмдэглэл (2013)
  8. Тахрирын хоёрдугаар хувьсгал (2013).
  9. Бид ингэхэд хэн юм бэ?
  10. Жамбын Бөтмөнх ().
  11. Судлаачийн үг (2017).