Дашдаваагийн Чулуундорж

Дашдаваагийн Чулуундорж (1938 оны 10 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймагт төрсөн-2016 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын дипломатч, Элчин сайд, орчуулагч.

Д.Чулуундорж 1938 оны 10 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх Булагт төрсөн.

1957 онд нийслэлийн 1-р дунд сургууль төгссөн.  

1957-1959 онд ЗХУ-ын Москвад Геолог хайгуулын дээд сургуульд 2 жил сурсан /нүдний хараа эрс муудаж сургуулиа орхисон/.

1960-1963 онд Улаанбаатар хотын Геологийн яаманд гадаад харилцааны зохицуулагч, орчуулагчийн алба хашиж байсан.

1963-1968 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, 1978-1980 онд Москавагийн Дипломатын академийг тус тус төгссөн.

1968 онд Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөлөгчийн газар дадлага хийсэн.

1968-1969 онд ГЯЯ-ны консулын хэлтэст техникийн ажилтан.

1969-1973 онд Шинэ Дели дахь БНМАУ-ын ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга.

1973-1974 онд ХХААЯ-нд Гадаад харилцааны хэлтэст.

1974-1978 онд Токио дахь ЭСЯ-нд 2,1 дүгээр нарийн бичгийн дарга.

1980-1985 онд ХХААЯ-ны хэлтсийн дарга.

1985-1989 онд Монгол улсаас Югослав /Итали, Грек хавсран суусан/ улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд.

1989-1993 онд Монгол улсаас Энэтхэг улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд.

1993-1998 онд ГХЯ-ны газрын захирал.

1998-2002 онд Монгол улсаас Польш Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд /Украин, Латви, Литв, Эстонид хавсран суусан/.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой.

Хэлний мэдлэг

засварлах

Англи, орос, франц, серб, хорват хэлтэй.

Бүтээлүүд

засварлах

Хэнри Киссинжерын "Дипломат үйл ажил" /Diplomacy/ номыг 2013 онд монгол хэл рүү орчуулсан.

Жорж Оурэлл "1984" 2008 онд, "Эзнээ сольсон нь" гэж ном 1992 онд тус тус орчуулсан.