Дачин Баочао
Дачин Баочао (хят: 大清寶鈔) нь Дайчин гүрний Түгээмэл элбэгт хааны 3-р оноос 9-р оны (1853-1859) хооронд ашиглаж байсан цаасан мөнгө юм. Тус мөнгөн тэмдэгтийг түшмэд ноёдын цалин пүнлүү, цэргийн зардалд ашиглах зорилгоор хэвлэжээ. Мөнгөний нэгж нь вэнь. Тайпингийн бослого гарч, түүнийг дарах цэргийн зардал өсч, хаад ноёдын үрэлгэн байдал нь улсын сан хөмрөгө хоосроход нөлөөлсөн. Ингээд Түгээмэл элбэгтийн үед эдийн засгийн шинэчлэлт хийхдээ хоёр төрлийн цаасан мөнгө гаргав. Нэг нь Чин гүрний өрхийн яамнаас лан мөнгө, ембүү орлуулсан Хубу Гуаньпяо, нөгөө нь зоосыг орлуулсан Дачин Баочао юм. Энэ дэвсгэрт нь 500, 1000, 1500, 2000, 5000, 10000, 50000, 100000 гэсэн 8 төрлийн мөнгөнөөс бүрдэнэ. Эдгээр нь мөнгө нь хятадаар бичиж, төрийн тамга дарсан байжээ. Цаг төрийн байдал, орон нутгийн ноёд түшмэдийн эсэргүүцэл, мөнгөний ханш уналтаас болж 1859 онд гүйлгээнээс татагдсан.
Мөнгөн тэмдэгт
засварлахМөнгөний нэгж | Хэвлэсэн он | Хэмжээ (мм) | Зураг |
---|---|---|---|
500 вэнь | 1853-1858 | 130х232 | |
100 вэнь | 1853-1858 | 138х240 | |
1500 вэнь | 1854 | 126 x 233 | |
2000 вэнь | 1853-1859 | 138 x 245 | |
5000 вэнь | 1856-1859 | 138 x 247 | |
10,000 вэнь | 1857-1859 | 141 x 248 | |
50,000 вэнь | 1857-1859 | 147 x 267 | |
100,000 вэнь | 1857-1859 | 145 x 277 |