Дарлигин Монгол

Дарлигин хэмээх нь "Татаруудад ялагдсан эртний монголчуудын үлдэгдэлийг толгойлж зугтсан Хиан, Нохос"[1] овгийнхон Эргүнэ хун гэдэг газарт одож, 400 гаруй жил нутаглан үржин олширч, хожим нь тэндээс гарсан "Хиад, Нохос, Урианхай, Хонгирад"[1] хэмээх 4 овгийн ерөнхий нэр юм. Энэ үеэс хойш 11 үе улирч, Алангоа эхийн таван хөвүүний үр удам шинэ овог үүсгэх хүртэл оршиж байсан монголчуудыг дарлигин гэж байв.

Эргүнэ хунгаас нүүж ирсэн Дарлигин Монгол овогууд:

  1. Хиад[1]
  2. Нукуз/Нохос[1]
  3. Урианхай[1]
  4. Хонгирадаас салбарласан 6 овог: Ихирэс, Олхунуд, Харануд, Кунклиут, Горлос, Элжигин[1]
  5. Бэлгүнүд
  6. Бүгүнүд

Эргүнэ гүний гадна Онон-Хэрлэнгээр байсан овогууд:

  1. Уряутаас салбарласан 5 овог: ортаут, хонхотан, арулат, уряут-килингут, кунжин[1]
  2. Сүлдүсийн салбар Илдүркин[1]
  3. Баяутаас салбарласан 4 овог: Жэдэй баяут, Хээрийн баяут, хүшин, кингият[1]

Холбоотой хуудас

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 1.8 П., Дэлгэржаргал (2019). Их Монгол Улс (Монголын эзэнт гүрний түүх). Улаанбаатар: МУИС. pp. 43–44.