Даниель Каннеман
Даниел Канеман ( /ˈkɑːnəmən/ ; Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).; 1934 оны 3-р сарын 5 - 2024 оны 3-р сарын 27) нь 2002 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртэж байсан Израйль-Америкийн сэтгэл судлаач бөгөөд [1], шийдвэр гаргах сэтгэлзүй, зан үйлийн эдийн засгийн чиглэлээр Вернон Л.Смиттэй хамт хийсэн бүтээлээрээ алдартай. Каннеман орчин үеийн эдийн засгийн онолд хүний рационал байдалд эмпирик таамаглалууд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалсан. Каннеман "Зан үйлийн эдийн засгийн эцэг" гэдгээрээ алдаршсан. [2] [3] [4]
Daniel Kahneman | |
---|---|
Төрсөн огноо | 1934 оны 3 сарын 5 Tel Aviv, Mandatory Palestine |
Нас барсан огноо | March 27, 2024 Manhattan, New York, U.S.[5] | (90 насалсан)
Үндэс | American, Israeli |
Салбар |
|
Байгууллага |
|
Эрдмийн ажлын зөвлөх | Susan M. Ervin-Tripp |
Нэр хүндтэй шавиуд |
|
Алдаршсан зүйл | |
Нэр хүндтэй шагналууд |
|
Амос Тверский болон бусад хүмүүсийн хамт Каннеман эвристик ба буруу ойлголтоос үүдэлтэй хүний нийтлэг алдааны танин мэдэхүйн үндсийг тогтоож, хэтийн төлөвийн (Prospect theory) онолыг боловсруулсан. 2011 онд Канеманыг Foreign Policy сэтгүүл дэлхийн шилдэг сэтгэгчдийн жагсаалтад нэрлэжээ. Мөн онд түүний судалгааны ихэнхийг нэгтгэсэн “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү ” ном хэвлэгдэн, шилдэг борлуулалттай ном болжээ. [6] 2015 онд "The Economist" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын жагсаалтын 7-т оруулсан.
Каннеман Принстоны Их Сургуулийн Принстоны Олон Нийт, ОУ-ын харилцааны Сургуулийн сэтгэл судлал, олон нийттэй харилцах чиглэлээр гавьяат профессор төдийгүй бизнес, буяны зөвлөгөө өгдөг TGG группын үүсгэн байгуулагч байсан. Түүний эхнэр Анне Трейсман танин мэдэхүйн сэтгэлзүйч, Royal нийгэмлэгийн гишүүн бөгөөд 2018 онд нас барсан. [2]
- ↑ шүүлт
- ↑ 2.0 2.1 Jr, Robert D. Hershey (2024-03-27). "Daniel Kahneman, Who Plumbed the Psychology of Economics, Dies at 90". The New York Times (америк-англи хэлээр). ISSN 0362-4331. Татаж авсан: 2024-04-10.
- ↑ Space, Social Science (2024-03-27). "Daniel Kahneman, 1934-2024: The Grandfather of Behavioral Economics". Social Science Space (америк-англи хэлээр). Татаж авсан: 2024-04-10.
- ↑ cossaeditor (2024-04-02). "Remembering Dr. Daniel Kahneman: A Pioneer of Behavioral Economics | COSSA". Consortium of Social Science Associations (америк-англи хэлээр). Татаж авсан: 2024-04-10.
- ↑ "Nobel-winning behavioral economist Daniel Kahneman, who upended his field, dies at 90 | The Times of Israel". The Times of Israel.
- ↑ "The New York Times Best Seller List" (PDF). www.hawes.com. December 25, 2011. Архивласан (PDF) огноо July 29, 2020. Татаж авсан: August 17, 2014.