Данзангийн Нямаа

Данзангийн Нямаа (1957 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн) -Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолтой, яруу найрагч, сэтгүүлч юм. Тэрээр "Хайрын бадрангуй дууч" гэгдэж, хайрын шүлгүүдээрээ алдаршсан байна.

Тэрээр айлын ууган хүү бөгөөд доороо 6 дүүтэй ажээ.

Нутагтаа бага, дунд сургуулиа 1975 онд төгсөөд, 1975-1980 онд МУИС-ийг нягтлан бодох, эдийн засгийн ангид сурч дүүргэсэн цагаасаа хойш "Монголын Радио"-д сэтгүүлчээр ажиллаж эхэлжээ.

1980-аад оноос уран бүтээлээ эхэлсэн.

2014 оноос "Улирал ба зохиолч" сэтгүүлийг эрхлэн гаргаж буй.

  • Алс цагийн аяс (1986)
  • Голын анир (1992)
  • Нарны алга (1993)
  • Өргөл аялгуу (1998)
  • Амрагийн өргөл (1998)
  • Он жил урсана (2001)
  • Есөн намрын огторгуй (2003)
  • Захидал бүхэн хариутай
  • Зүрхэн тольтын цаглабар - Хайрын шүлгүүд

Кино зохиол

засварлах
  • Хадагтай ембүү
  • Айдас (1997)

Дууны шүлэг

засварлах
  • Мөрөөдлийн цэцэгтэй нас (аяыг М. Хатанбаатар, дуучин Б. Цолмон)
  • Арван найман нас (аяыг Б. Батчулуун, Камертон хамтлаг дуулсан)
  • МҮЭ-ийн нэрэмжит шагнал (1993)
  • МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал (1997)
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал (1999)
  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (2012)