Дамирангийн Баатаржав

Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын гавъяат дасгалжуулагч,самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын начин Дамирангийн Баатаржав 1942 онд Тэс сумын нутаг " Шүүт " гэдэг газар төржээ.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
1972 АХ-ын 51 жилийн ойн наадамд улсын заан Ц.Дамдиндоржоор дөрөв, дархан аварга Б.Түвдэндоржоор тав даван шөвгөрч " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
1968 АХ-ын 47 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Г.Дэмүүлд өвдөг шороодсон. 512
1970 АХ-ын 49 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын начин Ч.Өвгөнхүүд өвдөг шороодсон. 512
1971 АХ-ын 50 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан У.Пүрэвт өвдөг шороодсон 512
1973 АХ-ын 52 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд залуу бөх М.Мөнгөнд өвдөг шороодсон. 512
1978 АХ-ын 57 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд даян аварга С.Цэрэнд өвдөг шороодсон. 512
1980 АХ-ын 59 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Д.Долгорсүрэнд өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1963 Увс аймгийн баяр наадамд аймгийн арслан М.Норовт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
1964 Увс аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1965 Увс аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
1965 Увс аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128