Дамдинжавын Түвшинжаргал
Дамдинжавын Түвшинжаргал нь Монгол улсын ардын жүжигчин цолтой, уртын дуучин.
"Хүч" спорт хороонд харьяалагдаж ахуйдаа 3 удаа улсын аварга цол хүртсэн жүдоч.
Намтар
засварлахМУГЖ Д.Түвшинжаргал нь 1957 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Цагаан-Овоо хэмээх газар төрсөн юм.
1982 оноос УАДБЧ-д уртын дуучнаар орж, төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н. Норовбанзад, МУГЖ Ж. Дорждавга, Б. Лхамжав нараар уртын дуу заалгаж явжээ.
Монголын улсын гавьяат дуучин Түвшинжаргалын Баясгалангийн аав гэдгээр нь монгол түмэн мэддэг.
Гавьяа шагнал
засварлахД.Түвшинжаргал нь Монгол улсын уртын дуучдын уралдаан, монгол туургатны уртын дууны уралдаануудад тэргүүн шагналууд, Дэлийн Залуучууд Оюутны XIII их наадмын хошой алтан медалиудтай.
- 1994 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,
- 1996 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин
- 2018 онд Монгол Улсын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнагдсан билээ.