Дайчинтана (代青塔娜, Daiqing Tana, Дайчин Тана) — монгол, хятад, төвөд хэлээр дуулдаг, «HAYA (Хаяа)» хамтлагийн гоцлол дуучин.

Дайчинтана
Ерөнхий мэдээлэл
Төрсөн өдөр1983 оны 8 сарын 29 (1983-08-29) (41 настай)
Төрсөн газарХятад улсын Хөхнуур мужийн
Хайши тойргийн Дэлхий хот
Яс үндэсмонгол үндэстэн
Улсын иргэн Хятад (БНХАУ)
Ажил үйлгоцлол дуучин, дуу зохиогч
Дуулдаг хэлмонгол, хятад, төвд, хинди
Танил үе2006 оноос хойш
Хамтлаг«HAYA (Хаяа)» хамтлаг

Нутаг, ураг

засварлах

Дайчинтана Хятад улс (БНХАУ)-ын Хөхнуур мужийн монгол төвөд хоёр үндэстэн өөртөө засах Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн. Тайжнар отгийн Авгас овогтой монгол хүн. Эх нь нутагтаа алдартай ардын дуучин байсан нь түүнийг дуу хуурт хөтөлсөн.

Хамтлаг

засварлах

«HAYA» — энэ нь «зах», «хөвөө», «хязгаар» гэдэгтэй утга дөхүү «хаяа» гэдэг монгол үгний галиг. Орчлонгийн үймээнээс хол, сэтгэлийн гүний дуу бүтээдэг Хаяа хамтлагийг 2004 онд Жан Чуаньшэн байгуулжээ. Дайчинтана 2006 онд гоцлол дуучнаар элссэн.

Зохиосон дуунууд

засварлах
  1. Хөхнуур (Qinghai Lake). - Үг: Баян, Ая: Чуаньшэн, Дайчинтана[1]
  2. Бүжигчин (Dancer in the Darkness) - Үг/Ая: Дайчинтана[1]
  3. Чамайг санана (Missing You) - Үг/Ая: Дайчинтана[1]
  4. Төрөлт (Reborn) - Үг: Дайчинтана, Ая: Чуаньшэн[1]

Нэмэлт мэдээлэл

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 Haya Band & Daiqing Tana: Silent Sky