Даймаагийн Батсайхан

Даймаагийн Батсайхан ( 1972 оны 4-р сарын 16-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн)- Монгол Улсын Монгол улсын Гавьяат Эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга.

Даймаагийн Батсайхан

Малчин ноос тушаалтаар аймгийн аварга болж байсан Даймаагийн 14 хүүхдийн 13 дахь хүүхэд нь болж Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Эцэг нь 4 настайд нь, эх нь 14 настайд нь нас барсан.

Боловсрол:

  • 1980-1990: Завхан аймгийн Идэр сумын 10 жилийг дунд сургууль алтан медальтай төгссөн.
  • 1990-1994: Монгол Улсын Их Сургууль, Санхүүч-Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2000-2002: Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежер мэргэжлээр сурч дүүрэгсэн.
  • 2002-2003: Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын Магистр цол хамгаалсан.
  • 2007-2008: Япон улсын Токио хотод мэргэжил дээшлүүлсэн
  • 2009-2010: АНУ-ын Вашингтон хотод мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал:

- 1994-1997: МУИС-ийн Завхан сургуульд багш, Судалгаа арга зүйн төвийн эрхлэгч

- 1997-2003: Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн Хяналт Шалгалтын хэлтсийн дарга

- 2003-2004: Завхан аймгийн "Хас банк"-ны салбарын захирал

- 2004-2005: Завхан аймгийн "ХААН банк"-ны салбарын захирал

- 2005-2012: ХААН төв банкны Зээлийн газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогч

- 2013-2016: Төрийн банкны Гүйцэтгэх захирал

- 2016-2020: Завхан аймгийн Засаг дарга

Оруулсан хувь нэмэр, санаачлагууд:

- 3891 ажлын байр шинээр бий болгож, Монгол улсын үйлдвэржүүлэлтийн зорилтыг дэвшүүлсэн.

- "Нүүдэлчдийн соёлын наадам" санаачлан зохион байгуулж, Засгийн газрын "Нүүдэлчин" фестиваль болгож өргөжүүлсэн.

- Сайн багш хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, 10 сая төгрөгөөр урамшуулдаг болсон.

- "Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал" сургалтыг зохион байгуулж, ахлах ангийн 3000 хүүхдийг хамруулсан.

- Завхан аймагт 627 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинэчилсэн.

- Загастайн давааны 67 км хатуу хучилттай замыг барьсан.

- "Ард иргэдээ сонсох аян"-ыг 4 жил хэрэгжүүлсэн.

- Арцсуурийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, босоо тэнхлэгийн 1000 км авто зам, төмөр зам барих санаачилга гаргасан.

- "Уул уурхайгаас ангид аймаг" зорилтыг дэвшүүлж, 99 лицензийг 39 болгон бууруулсан.

- Малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг санаачлан, 24 суманд хэрэгжүүлсэн.

Шагнал урамшуулал:

  • Санхүү банкны тэргүүний ажилтан
  • Монгол улсын Эдийн засгийн тэргүүний ажилтан
  • Монгол улсын шилдэг банкир
  • Монгол улсын шилдэг менежер
  • Алтан медаль
  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол улсын Гавьяат Эдийн засагч (2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор)

Нийгмийн оролцоо:

- Завхан аймгийн Залуучууд Оюутны хөгжлийн төвийн ерөнхийлөгчөөр 15 жил тасралтгүй ажиллаж, оюутан залуусаа дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулсан.

- "Оюуны наадам" математикийн олимпиадыг 20 жил тасралтгүй зохион байгуулсан.

Онцлох эшлэлүүд:

- "Аймаг бүр өөрийн онцлог давуу талдаа тулгуурлан үйлдвэрлэгч болох хэрэгтэй."

- "Орон нутагт ажлын байр бий болгохын тулд татварын бүсчилсэн бодлого хэрэгтэй."

- "Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй."

Эхнэр нь Дашбалжирын Рэнчинсүрэн, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. Гурван охинтой, хоёр зээтэй