Гургалдай хөхзоот
Гургалдай хөхзоот (Tarsiger cyanurus), урьд Хөх зоот гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Гургалдай хөхзоот | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
Эмэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Tarsiger cyanurus (Pallas, 1773) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Luscinia cyanura |
Тэд шавьж идэштэн бөгөөд Азийн хойд хэсгээс Гималайн нуруу, Хятадын баруун хэсэг хүртэл тархан шилмүүст ой модонд амьдардаг. Өвлийн улиралд нүүдэллэн зүүн өмнөд Азид өвөлжинө. Гургалдай хөхзоот газар үүрээ засаж, 3-5 өндөг гаргах ба эмэгчин нь өндгөө дардаг.
Биеийн урт 14 см. Эрэгчин, эмэгчин адил хөх сүүлтэй, хажуу бөөр нь улаавтар байна. Нас бие гүйцсэн эрэгчин хар хөх нуруу, цайвар гэдэстэй. Эмэгчин нь бор цайвар нуруу, илүү цайвар цээжтэй.
Зургийн цомог
засварлах-
Эрэгчин (Ибараки муж, Япон.)
Цахим холбоос
засварлах Commons: Tarsiger_cyanurus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Tarsiger_cyanurus-тай холбоотой мэдээлэл байна. |