Гурван улсын түүхэн тэмдэглэл
Гурван улсын түүхэн тэмдэглэл (Солонгос: 삼국사기; Ханз: 三國史記) хэмээх нь 1145 онд Курё улсын түшмэл Ким Бүшик тэргүүтэй бичгийн түшмэдийн туурвисан эртний солонгосын Когурё, Бэкчэ, Шилла гурван улсын 1000 гаруй жилийн түүх, шастирыг эртний хятад хэл, бичгээр бичсэн 50 боть ном юм. Уг бүтээлээс гадна Самгук юса буюу Гурван улсын нөхсөн судар гэх хоёр бүтээл нь солонгосын эртний, дунд үеийн түүхийн гол эх сурвалж болдог. Энэ бүтээлийн Шиллагийн уг тэмдэглэл хэсгийг 2020 онд түүхч Цэгмэдийн Цэрэндорж гуай Монгол хэл рүү орчуулж, хэвлүүлсэн.
Гурван улсын түүхэн тэмдэглэл (삼국사기; 三國史記) | |
---|---|
Зохиолч | Ким Бүшик (김부식) |
Улс | Курё улс |
Хэл | Эртний хятад ханз |
Субъект | Солонгосын түүх |
Урсгал | Эртний түүхийн тэмдэглэл |
Хэвлэсэн огноо | 1145 он |
Хэвлэгдсэн Монголоор | 2020 он |
Энэхүү бүтээл нийт 50 боть бөгөөд 28 боть нь Шилла, Пэгжэ, Когурё улсын вангуудын цадиг; 3 боть нь он дарааллын хүснэгт; 9 боть нь улс бүрийн ёслол, дуу хөгжим, газар зүй, төрийн бүтэц; үлдсэн 10 боть нь түүхэнд алдартай хүмүүсийн намтар түүхээс бүрддэг.