Гомбын Золбоот (1967 оны 3-р сарын 27-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. Хонь жилтэй)- Монгол Улсын гавьяат жүжигчин.

Намтар засварлах

1985 онд Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль төгссөн.

1989 онд Улсын Багшийн дээд сургуулийн кино, драмын ангийг дүүргэсэн.

1989-1997 онуудад Армийн драмын театрт жүжигчин байсан. Анхны театрын дүр нь Б.Лхагвасүрэнгийн "Дутуу хээтэй тооно" жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүрийг бүтээж байжээ. Анхны дэлгэцийн дүр бол мөн Б.Лхагвасүрэнгийн "Бүлээн нурам" кинонд тоглосон байна.

2000 оноос хошин урлагт орж "Өнгөт инээд" хоин шогийн хамтлагт ажилласан байна.

Тэрээр дээд сургууль төгссөнөөс хойш 80 гаруй уран сайхны кинонд, 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолтод гол болон тууслах дүр бүтээжээ.

2017 оны 2-р сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн байна.

гэр бүл засварлах

Тэрээр Солонго гэх хуульч эмэгтэйтэй гэрлэн 2004 онд охинтой болж 2019 онд бяцхан хүүгийн аав ээж болсон.