Гисэньи (Англи: Gisenyi) нь Руандагийн Баруун мужийн Рубаву дүүрэгт орших хот юм. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хилийн хот Гоматай залгаа оршино. Хотын хүн ам 106 000 орчим (2009)[2].

Гисэньи
Gisenyi
Рубаву
Киву нуурын эргийн наран шарлагын газар
Киву нуурын эргийн наран шарлагын газар
Гисэньи, Руанда
Гисэньи
Гисэньи
Руанда дахь байршил
Солбицол: 1°42′S 29°15′E / 1.700°S 29.250°E / -1.700; 29.250
Улс Руанда
МужБаруун муж
ТойрогРубаву
Газар нутаг
  Нийт11 км2 (4 бээр2)
Өндөр
1,481 м (4,859 фут)
Хүн ам
 (2022 оны тооллого)[1]
  Нийт252,090
  Нягтрал23,000/км2 (59,000/бээр2)

Тодорхойлолт

засварлах
 
Нуурын эрэг

Киву нуурын эрэгт орших тус хот нь хэд хэдэн зочид буудал, гурван элсэрхэг наран шарлагын газар бүхий амралтын бүс юм. Усан спорт ихэд түгсэн. Гома, Гисэньи хотуудын байх, нуурын хойд эрэг нь ойр орших Нирагонго уулын дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын лаваар хучигдсан байдаг. Гома, Гисэньи хотууд 1977, 2002 онуудад галт уулын дэлбэрэлтийн улмаас тэр хавийн газар нутгийн 15-40%-г устгасан лавын урсгалаас зайлж чаджээ. Гисэньи хотын төв нуурын зүүн хойд үзүүрт байх толгодын бэлд орших бөгөөд ирээдүйн галт уулын дэлбэрэлтэд өртөхгүйн тулд толгод руу хүрээгээ тэлж буй.

Гисэньид Руандагийн цорын ганц ундаа үйлдвэрлэгч болох Бралирва компани байрладаг бөгөөд Примус, Мүтциг зэрэг орон нутгийн шар айраг, мөн Амстел, Гиннесс зэрэг дэлхийд нэртэй шар айргуудаас гадна Кока-Кола брэндийн ундаануудыг үйлдвэрлэдэг.

Руандагийн хядлагын үеэр түр засгийн газар тус хотод байрлаж байв.

  1. Citypopulation.de Руандагийн томоохон хотуудын хүн ам
  2. "Ruanda: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung". World Gazetteer. Татаж авсан: 2009-05-14.